solongonews
С.Жавхлан: Цэцэг, хадагныхаа оронд өвс нэмнээ бариад ирээрэй
2016-03-16 16:09
С.Жавхлан: Цэцэг, хадагныхаа оронд өвс нэмнээ бариад ирээрэй.

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа малчин ард түмнээ дэмжих зорилготой аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж, ажил хэрэг болгохоор шамдаж яваа ажээ.

Тэд энэ ажлынхаа хүрээнд "Илгээлтийн эзэд" хамтарсан тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүхий л аймаг, суманд хийх гэж байна. Тоглолтын бүх ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна ОБЕГ-аар дамжуулан хэрэгтэй эд материал, бэлэн мөнгө болж эзэндээ очих ажээ. Энэ талаар дуучин С.Жавхлан “Манай аяныг дэмжиж байгаа Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ-ны хамт олондоо баярлалаа. Хүн бүрийг манай тоглолтыг ирж үзээсэй. Ирэхдээ цэцэг, бэлэг биш, малчин ард түмэнд хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай гэж хүсье" хэмээн ярьж байлаа.

Тэгвэл Мөн МУГЖ Т.Баясгалан "Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ уулзаад баяртай байна. Малчин түмэн маань 20-иод жилийн турш бидний дууг сонсож, дэмжиж, хайрлаж ирсэн. Тиймээс бид нар ч гэсэн өөрсдийнхөө чадлаар малчдаа дэмжих учраас ийнхүү аяныг санаачиллаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Тэгвэл тэдний эхний тоглолт 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Бөхийн өргөөнөө болсон байна.

Одоогийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт зудын нөхцөл байдал хүнд байна. Нийт 300 гаруй мал хорогдсон. Цаг агаарын хүнд нөхцөл байдал малчин ард иргэдэд хүндээр тусаж байна. Ийм нөхцөл байдалд Засгийн газар арга хэмжээ авч байгаа ч гэсэн Олон улсын байгууллагуудаас тусламж хүссэн. Засгийн газар бүх талаар дэмжих бөгөөд ОБЕГ хуулийн дагуу, үүргийн дагуу бүх талаар нь дэмжиж, зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа юм байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : buzznews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл