solongonews
Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигч, автотээврийн тоо шинэ амжилт тогтоолоо
2017-03-10 16:28
Хятад, Монголын эх газрын хамгийн том боомтоор нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн автомашины тоо шинэ амжилт тогтоолоо.

       ӨМӨЗО-ны Эрээн хотын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газраас энэ сарын 9-ний өдөр мэдээлснээр, 2016 онд Эрээний боомтоор нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн автомашин 410 мянгад хүрч, 2015 оныхоос 12.9 хувиар нэмэгдэж, тус боомтыг ажиллуулснаас хойших шинэ амжилт тогтоожээ.

Эрээн хотын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газрын мэдээнд тэмдэглэснээр, 2016 онд МУ-аас Хятад улстай хийсэн худалдааны экспорт, импортын нийт хэмжээ 2015 оныхоос 23.7 хувиар буурсан боловч Хятад, Монголын эх газрын хамгийн том Эрээний боомт хилээр нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн автомашин уг боомтыг ажиллуулснаас хойших шинэ амжилтыг тогтоосон байна.

Хятад улс нь МУ-ын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гол эх үүсвэр орон болсны хувьд МУ-ын зорчигч, бараа тээврийн автомашины Хятад улсыг зорьдог гол зорилго нь хөнгөн аж үйлдвэрийн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахын төлөө юм. Эрээний боомт "Ухаалаг хяналтын тавцан" ажиллуулж, хилээр нэвтрэх зорчигч, бараа тээврийн автомашины хяналт шалгалтын үр ашгийг дээшлүүлэв.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл