solongonews
“Нэг бэхлэлт нэг бүс”-ийн стратеги бодлого
2014-11-25 09:04
2010 оны 6-р сараас ХКН-ын ТХ, ТЗ-өөс “ХКН-ын ТХ-ны ТЗ-өөс баруун бүс нутгийг хөгжүүлэх стратеги бодлогын тухай саналууд”-д Манжуур хотын улсын зэрэглэлийн чухал нээн хөгжүүлэх туршилтын орноор тогтоож, таван жилийн хугацаанд төсөл төлөвлөхөөс эхлээд төлөвлөгөөнүүд хэрэгжүүлэх зэргээр өнөөдрийн амжилтад хүрсэн байна.


 

Зүүн хойт Азийн бүсэд худалдааны төв байгуулна

  Манжуур бол Хятад, Оросын хоорондох хамгийн том эх газрын боомт бөгөөд жил бүр Хятад, Орос хоорондын эх газрын зөөвөрлөлтийн ажлын 70 орчим хувийг хэрэгжүүлж байна. Оросын модны материал, химийн бордоо зэрэг нь Манжуур боомтоор дамжиж Хятадын эх газар луу орж байгаа юм. “Өмнөд орны хүнсний ногоог умард зүгт зөөвөрлөх” төсөлд Манжуурын хүнсний ногоо болон жимсний экспортын хэмжээ 350 мянган тоннд хүрчээ. Хятадын үйлдвэрлэсэн хувцас, барилгын материал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Манжуур боомтоор дамжин Орос, Европын орнуудад очиж байна. Одоогийн байдлаар Манжуур боомт нь олон улсын зэрэглэлийн түвшинд хүрсэн зөөвөрлөлтийн системийг бүрдүүлэн, төмөр замын боомтын бараа ачиж тээвэрлэх чадавхи 70 сая тоннд хүрч, авто замын боомтоор гаргах чадавх нь 6 сая тоннд хүрэв. Орос, Монгол улс руу хүрэх олон улсын агаар аяллын шугамыг олж нээсэн байна. Манжуурын баруун дүүрэг онгоцны буудал нь хил дамжсан жуулчдыг 303 мянган удаа хүргэн үйлчилж, үүнд олон улсын онгоцноос угтсан жуулчдын тоо 38 мянгад хүрч Өвөр Монголд тэргүүллээ. Статистикийн заалтаас үзвэл Манжуур хотод бүртгэгдсэн гадаадын аж ахуйн нэгж 865, үүнд импорт, экспортын хэмжээ 10 сая доллараас давсан аж ахуйн 38 нэгж багтаж байгаа юм. Гадаад худалдаа Өвөр Монголын Орост экпортолсон худалдааны 80%-иас дээшхийг эзэлж, Орос улстай хийсэн худалдааны хэмжээ бүх улсын хэмжээний 18.5%-ийг эзэлж байна.

       Зүүн хойт Азид аялал жуулчлалын төв байгуулна

       Сүүлийн жилүүдэд Манжуур хот 5А зэрэглэлийн стандартаар аялал жуулчлалаа хөгжүүлж,гурван улсын онцлог хэв маягийг нэгтгэн өнгөжүүлж байна. “Оросын зүүн хаалганд байгаа хойд Забайкальск—Манжуур хүрэх хил дамнасан аялал жуулчлалын парк” төсөлд түлхүү анхаарна. Оросын талаас Манжуур хотын хамтын худалдааны бүсийг хойд Забайкальскийн бүс нутаг болон Оросын СибирийнХолбооны орны хил нутгийн орнуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах цэг болгоно гэсэн байна. Матрешка талбайн хоёрдугаар шатны барилга, дэлхийн модон байшингийн яармаг зэрэг соёлын элбэг баялаг өнгө төрхтэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах газар нээж, Манжуур хотын “Нөөц баялаг ихтэй мөртлөө бүтээгдэхүүн цөөтэй, олон үзүүлэнтэй хэрнээ худалдаа бага” гэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Орос, Монголын жуулчдын хэрэгцээ шаардлагын дагуу Хятад, Монгол эмнэлгийн олон улсын эмчилгээний эрүүл мэнд,  эмчилгээний тусламж үйлчилгээний төв зэрэг төслийг хэрэгжүүлж, жуулчдыг татан оролцуулна. 3-5 жилийн хугацаанд хүлээж авах гадаадын жуулчдын тоогнэг саяас дээш байхаар тооцоолж, аялал жуулчлалын орлогыг 500 сая доллар болгож нэмэгдүүлнэ.

 

       Зүүн хойт Азийг холбосон худалдааны бүс байгуулна

       2013 онд Манжуур боомт амуу будаа импортлох тусгай боомт болсон бөгөөд юуцай ногооны үрийг импортлох эрхийг ч авсан. Энэ жилийн 2-р сараас эхлэн юуцай ногооны үрийг Орос улсаас импортолж, 4-р сарын 15-ны оройн 10 цагт хамтынхудалдааны бүсийн юуцай ногооны үр боловсруулах төсөл мэдэгдэхүйц амжилтад хүрлээ. Энэ ажил Манжуур хотын юуцай ногооны үрийгболовсруулж үйлдвэрлэх анхны үйлдвэр болсон байна. Олон жилийн хөгжлийн явцад импортолсон модон материалын үйлдвэр нь аж үйлдвэрийн хөгжлийн тулгуур болоод байгаа юм. Сүүлийн хоёр жилд хот болон хамтын бүсийн төлөвлөлт, төрийн бодлогын дэмжлэгээр модон материалын үйлдвэр илт мэдэгдэхүйц хөгжжээ. Өдгөө Манжуур хотын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн импортолсон барааг боловсруулах паркад модон материалын үйлдвэр 100-гаас илүү байна. Үүнд дундаас их хэмжээний 51 үйлдвэр багтаж байгаа юм. 3-5 жилийн хурдацтай хөгжлийн үр дүнд Манжуур хот бүх улсын хэмжээнд модон материалын солилцооны хамгийн том зах зээл, модон бүтэцтэй гэр болон үйлдвэрлэх суурь, умардын нарсан модны гэрийн тавилгын үйлдвэрийн суурь болгож хөгжүүлнэ.

       Зүүн хойт Ази руу чиглэсэн олон улсын бараа эргэлтийн төв байгуулна

       Манжуур боомт Оросын газарзүйн давуу талыг ашиглан улсын чухал хөгжил нээлтийн туршилтын бүсэд түшиглэж Орос, Монгол, Зүүн хойт Азийн орнуудыг хамруулсан олон улсын барааны эргэлтийн төвийн чадавхийг тогтооно. Түүнчлэн шинээр байгуулсан олон улсын барааны талбарыг төмөр замын тээвэр, контейнер солих, хадгалах зэрэг олон талын чадавхи бүрдүүлсэн олон улсын барааны эргэлтийн парк байгуулна. Одоо олон улсын барааны шинэ талбарын нэгдүгээр шатны барилгын ажилд 12 төсөл багтаж, 4 тэрбум юаний хөрөнгө оруулахаар төлөвлөн, 2 тэрбум юаний хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлээд байна. Манжуурын олон улсын авто замын барааны эргэлтийн төв нь Зам тээврийн яамнаас зөвшөөрсөн бүх улсын 179 авто замын тээврийн чухал суурингийн нэг нь болж, ашиглалтад орсны дараа жилд Хятад, Оросын 200 мянга гаруй машиныг дамжин өнгөрүүлэх чадавхтай болж, 500 сая юаний орлого авчрах юм. Энэ нь Өвөр Монголын зүүн бүс нутаг болон Хятад, Монгол, Оросын хил нутгийн хөгжилд нөлөөлсөн томоохон хэмжээний олон улсын ерөнхийлсөн чанартай барааны эргэлтийн төв юм.

       Энэ жилд арван хоёрдугаар ээлжийн “Сүжөү-Манжуур-Европ” хүрэх олон улсын контейнер ачсан галт тэрэг Сүжөүгээс гарч, Манжуур боомтоор дамжин Поландын Варшава хүрчээ. “Сүжөү-Манжуур-Европ” чиглэлийн галт тэрэг нь Хятадын зүүн орны барааг ачиж, ачсан бараанд нь электрон бараа, машин тоног, хувцас зэрэг 10 гаруй төрлийг багтааж, 5-р сарын эцэс хүртэл Европ руу 100 сая гаруй юаний Хятад бараа оруулсан байна. Энэхүү ээлжийн галт тэрэг нь удахгүй импорт, экспортын тусгай галт тэрэг болж хөгжих бөгөөд тухайн үед Европын авто машины тоног төхөөрөмж, брэндийн хувцас, орон нутгийн онцлогтой хүнсний бүтээгдэхүүн зэргийг Сүжөү руу зөөвөрлөх юм. Хятад улсын олон улсын барааны эргэлтийн ерөнхий компани болон Оросын төмөр замын контейнерийн ерөнхий компанийн хамтран эзэмшсэн “Гуанжөү-Манжуур-Орос” чиглэлийн галт тэрэг нь Хятадын жижиг бараануудыг Манжуур боомтоор дамжуулан Орос руу зөөвөрлөж, баруун Сибирийн чухал улс орнуудад тараан худалдаж байна. Идэвхтэй хичээл зүтгэлээр Төмөр замын яамны Зөөвөрлөлтийн товчоо нь зөөвөрлөлтийн үнийг 50 хувиар бууруулахыг зөвшөөрсөн тухай хариулт өгсний дараа тусгай галт тэрэг анхны аяллаа эхлүүлнэ. “Жэнжөү-Манжуур-Европ” чиглэлийн галт тэрэг нь удахгүй аяллаа эхлүүлэхээр зэхэж байна.

       Өнгөрсөн таван жилийн хөгжил нээлтийн туршилтын бүсийн зохион байгуулалтын ажлыг эргэцүүлэн бодвол өрсөлдөөнтэй, боломж ихтэй, мөн амжилтаар дүүрэн таван жил байлаа. Өнөөдрийн Манжуур хот туршилтын бүсийн мөрөөдлөө тээн өвөрлөсөөр урагшилж байна. / Нийтлэлийг Б.Хурцаа /

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл