solongonews
Хятад, Панамын дипломат харилцаа тогтоосны 100 хоногт Ван И 100 оноо өглөө
2017-09-18 16:20
Орон нутгийн цагаар 09-р сарын 17-нд Панам хотод БНХАУ-ын ГХ-ны сайд Ван И Панамын дэд ерөнхийлөгч бөгөөд ГХ-ийн сайд Исадэл Де Сайнт Малотой хамт сэтүүлчидтэй уулзах үедээ ”Хятад, Панам дипломат харилцаа тогтоох” гэж удаан хүлээлээ гэж хэлсэн байна.

    Ван И:

- Бүх талын харилцааг хөгжүүлэхэд яаравчлах хэрэгтэй байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 хоногийн тухайд бид 100 оноо өгч байна. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 100 хоногийн туршид харилцан Элчин сайдын яам байгуулж, бүх салбарын харилцааг яаралтай эхүүлэв. Хоёр тал эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, чанарын стандартын хяналт шалгалт, далайн тээвэр, иргэний агаарын тээвэр, банк санхүү, аялал жуулчлал, соёл, хууль зүй зэрэг олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны арван хэдэн гэрээ хэлэлцээрийг зэрэг эхлүүлсний зорилго нь хоёр орны хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, урт удаан хугацаааны хөгжилд үндсэн хүрээ тогтоож өгөх явдал юм. Бидний ажил үр дүнтэй урагшилж байна. Ерөнхийлөгч Жуан Карлос Варелаг энэ онд манай оронд айлчлах үеэр эдгээр чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар хоёр тал зэхэж байна гэж хэлсэн юм. Мөн:

- Манай хоёр орон хөгжлийн эрч хүч ихтэй, харилцан нөхөх асар их боломжтой учраас хоёр талын хамтын ажиллагааг яаравчлан хөгжүүлэх нөхцөл боломж бүрэн бий. Дараагийн шатанд Панамын талтай нягт хамтран ажиллаж, бүх шат, бүх салбарын харилцаа холбоогоо улам бэхжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны хамтын ажиллагааны өндөр цамхгийг түргэн босгоход бид бэлэн байна гэж сайд Ван И хэлсэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл