solongonews
Шинжлэх ухаан, технологийн инновацийг дэмжихэд бууруулсан татвар 2.5 их наяд гаруй юанийг давав
2021-03-18 21:03
Шинжлэх ухаан, технологийн инновацийг дэмжихэд бууруулсан татвар 2.5 их наяд гаруй юанийг давав

    Сурвалжлагч Татварын ерөнхий товчооноос сүүлийн жилүүдэд Хятад улс Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг дэмжих татварын бодлогоо тасралтгүй сайжруулж, татварын бодлого нь инновацийн хүчийг улам бүр нэмэгдүүлсээр байна. Статистик мэдээллээс харахад "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улсын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг хөхoүлэн дэмжихэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ жил бүр 28.5 хувиар өсч, таван жилийн хугацаанд хуримтлагдсан татварын бууралт 2.54 их наяд юань болов. Татварын урамшуулал нь боловсруулах үйлдвэр, өндөр технологийн үйлчилгээний салбарт илүү их ашиг тустай байдаг. Үйлдвэрлэлийн аж үйлдвэр, мэдээлэл дамжуулах, мэдээллийн технологийн үйлчилгээний салбар, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, техникийн үйлчилгээний салбар гэсэн гурван том салбар татварын хөнгөлөлт эдлэх нь нийт дүнгийн 90 орчим хувийг эзэлж байна.

 Хятад улсад судалгаа шинжилгээ, боловсруулалтын ажлын зардлын нэмэлт суутгалын бодлогыг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжийн тоо 2015 онд 53000 байсан бол 2019 онд 339000 болж, таван жилийн хугацаанд 5.4 дахин өссөн; татварын хөнгөлөлт 72.6 тэрбум юаниас 355.2 тэрбум юань болж, 2020 онд 360 тэрбум юань, жилийн дундаж өсөлт 37.8 хувьтай байна.
 Судалгааны зардлын нэмэлт суутгал тасралтгүй нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн судалгааны хөрөнгө оруулалт, инновацийн эрч хүчийг үр дүнтэй нэмэж, улсын судалгаа, туршилтын хөгжлийн зардал 2015 онд 1.42 их наяд юань байсан бол 2020 онд 2.44 их наяд юань болж, дунджаар  жилийн хоёр оронтой тоогоор нэмэгдэнэ.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл