
Урьд нь “Хятадад үйлдвэрлэсэн амьдралын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн” гадны иргэдийн амьдралын хэрэгцээнд дадал зуршил болж байсан. Өнөөдөр Хятад элемент гадаадын дэлгүүрийн лангуун дээр харагдах төдийгүй агаар аялал, аялал жуулчлал, мэдээ мэдээллийн технологи зэрэг үйлчилгээний салбарт байнга харагдах болсон ба ялангуяа, “Нэг бүс нэг зам”-ын эргэн тойронд тодорхой ажиглагдана.
Хэрэв “Хятадад үйлдвэрлэсэн” ба “Хятадад бүтээсэн” нь “ Нэг бүс нэг зам” төслийн гол хэсэг болдог бол “Хятадын үйлчилгээ” нь “Нэг бүс нэг зам” дахь цусыг бүтээх систем болно. Хятадын маш олон үйлчилгээний салбарын брэндүүд нь хэлбэргүй холбоос болж зам дагуух олон улсын зах зээлийг холбож интернэт ба соёлын харилцаанд нөлөөлөх болно.
Шилдэг үйлчилгээнд Хятадын онцлог ажиглагдана
“Нэг бүс нэг зам” төслийн ажил гүнзгийрэхийн хэрээр сүүлийн жилд Хай Нань агаар аяллын хувьцаат компани “Нэг бүс нэг зам” дагуух чухал цэгт Бээжин - Манчестер, Бээжин - Прага, Бээжин - Тель-Авив, Чун Чин - Ром гээд олон агаарын шугамыг ажиллуулсан юм. Улмаар “Нэг бүс нэг зам” дагуух улс орны хооронд холбогдох “Агаарын коридор”-ыг нээжээ.
Олон улсын зорчигчдын хувьд энэхүү агаарын коридор нь хэдэн цагийн аялал төдий биш харин “Дорнодын зорчигчдыг хүлээн авах коридор”-т гар бие оролцож байгаа явдал юм. Олон улсын зорчигчид нүдэнд харагдаж сэтгэлд хоногших үйлчилгээ үзүүлэхийн тулд Хай Наны агаар аяллын компани олон улсын үйлчилгээний стандарт хангахын зэрэгцээ Хятадын соёл, гоо зүйн ба дорнодын онцлог үйлчилгээгээрээ нисэх онгоцны загвар, зорчигчдын суудлын байрлал, үйлчилгээний тоног төхөөрөмж, Style дизайн зэрэг бүхэл зүйлд их хэмжээний Хятад элементийг агуулах болно. Чанартай үйлчилгээний чиглэлд зорин ажилласнаар тус компани зургаан жил дараалан Skytrax -ын шалгаруулалтад 5 одон зэрэглэлийн алдар хүртсэн байна.
Хай Хан группийн холбогдох хариуцлагатай албаны хүн сэтгүүлчид хандан:
- “Дорнодын үзэсгэлэн” нэрээр өөрийн олон улсын брэнд дүр төрх болгох зорилго тавин “Нэг бүс нэг зам” төсөл хэрэгжих явцад агаар аяллын тор сүлжээ ба шинэ бүтээгдэхүүний үйлчилгээ гэсэн хоёр тал дээр “Хятадын үйлчилгээ”-г сайжруулах тухай танилцууллаа.
24 жилийн түүхтэй Хай Хан групп өнөөгийн байдлаар зөвхөн орон нутгийн агаар аяллын тээврийн аж ахуйн нэгжээс өргөжин тэлээд агаар аяллын аялал жуулчлал, орчин үеийн барааны гүйлгээ, орчин үеийн дансны үйлчилгээ зэрэг олон хэлбэрийн том аж ахуйн нэгжийн групп болж нэмэгдээд олон улсын агаар аяллын 200 гаруй шугамтай болсон юм. Үйлчилгээ олон салбарт тэлж үйлчилгээний хэлбэр нь ч олшров. Группийн ажлын гол зүйл нь үйлчилгээний чанар чансаа ба брэндийг зэрэг сайжруулах асуудал. Үйлчилгээний үйлчлэх стандарт, бүтээгдэхүүний үйлчилгээ, зорчигчийн хэл ойлголцох чадвар ба хил дамнасан соёл мэдлэгийн нөөц зэрэг нь Хай Хан групп “Нэг бүс нэг зам” төсөл дэх алдартай агаар аяллын үйлчилгээний брэнд ба амжилт нь дэлхийн хэмжээний аж ахуйн нэгжийн чухал асуудал юм.
Хай Хан группийн холбогдох хариуцлагатай албаны хүн:
- Бүтээгдэхүүн ба үйлчилгээний хос шинийг сэтгэж, Хятад Улсыг “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудтай холбон олон улсын бүс нутаг хоорондын иргэдийн харилцаа холбоо ба эдийн засгийн хамтран ажиллахыг дэмжин улмаар “Нэг бүс нэг зам”-ын төсөлд үйлчилнэ гэж ярьлаа. Хятадын маш олон үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд Хай Хантай адил “Нэг бүс нэг зам” төслийг уриалж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд зочид буудал, хоол хүнс, соёлын шинэ санаа, аялал жуулчлал, Хятадын анагаах, мэдээ мэдээллийн технологи зэрэг олон салбарыг хамарч “Нэг бүс нэг зам” төсөл дэх “Хэлбэргүй холбоос” болсон юм.
Зах зээлийг нээж соёлын холбоог сайжруулна
Perfect World группийн CEO Шяо Хун сүүлийн жилүүдийн “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын зах зээлээ тэлсэн явцыг танилцуулах үеэр:
- Тайланд улсын зах зээлийн хүндрэл нь бодлого дээр оршиж байна. Гадны аж ахуйн нэгж нь тухайн орон нутгийн аж ахуйн нэгжтэй хөрөнгө нийлүүлж зөвшөөрөл авах ёстой. Индонезид төлбөр төлөх зуршлын асуудал, үйлчлүүлэгч Кредит картыг маш цөөн хэрэглэдэг. Европын хамгийн их хүндрэл нь зах зээлийн тархай бутархай байдал, өөр өөр хэл соёлын систем нь бидний бүтээгдэхүүн ба үйлчилгээг олон орны иргэдийн эрэлт хэрэгцээнд зохихгүй болгоход хүргэсэн гэж ярьлаа.
Соёлын шинэ сэтгэх төрлийн аж ахуйн нэгжийн хувьд хэдийн өөр улс орон ба бүс нутагт үйлчилгээ үзүүлэх тал дээр олон хүндрэл тулгамдаж байгаа хэдий ч Perfect World групп компаний тоглоом, кино бичлэг зэрэг соёлын бүтээгдэхүүнээ дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт экспортолж мөн зүүн өмнөд Ази, дунд Ази, Европ тив зэрэг газарт 20 гаруй салбар компаниа амжилттай байгуулж чадсан юм.
Соёлын ялгаа нь Хятадын олон аж ахуйн нэгжийн гадаадад гарахад эрхбиш тулгарах зам. Энэ нь соёлын нөхцөл ба хэрэглээний дадлаар гол болгосон үйлчилгээ арилжааны салбар хамгийн чухал юм. Шяо Хуний бодлоор “Нэг бүс нэг зам” дагуух улс орон хэдийн ёс заншил, хүмүүнлэг, соёлын орчны ялгаа их боловч олон улсын зах зээлийг нээсэн гарц нь “Хятадын соёл” ба “Шилдэг үйлчилгээ” болно гэсэн байна.
Шяо Хун:
- Гадаадад хэр олон хүн “Шан Хай Жин” номыг уншиж өнгөрсөн бол? Магадгүй олон хүн үзэж байгаагүй. Гэвч бид тус номын үйл явдал, түүхэн орчноор дизайн хийсэн интернэт тоглоом нь олон улсын хэрэглэгчдийн хүртээл болж соёлын өртгийн хувьд санал нэг болсон гэж тэрээр илэрхийллээ. Perfect World группийн ихэнх бүтээгдэхүүн нь Хятадын соёлд тулгуурлаж үйлдвэрлэсэн байдаг.
Үүний зэрэгцээ тухайн орон нутгийн соёлын зах зээл, чанартай үйлчилгээний стандарт гэдэг дутаж боломгүй зүйл. "Нэг бүс нэг зам" дагуух улс оронд том гүрэн бий, жижиг улс ч бий. Зах зээлийн орон зай хэр том байхаас хамааралгүй Perfect World групп үйлчилгээгээрээ компаний ажлын хамгийн чухал зүйл болгодог. Ямар нэгэн улс оронд эвээ олох, үйл ажиллагаагаа явуулах ба мэргэжлийн багийн хүч мөхөстөх үед үйлчлүүлэгчид зориулсан баг байгуулагддаг. Мөн компаний зүгээс гагцхүү утсаар үйлчилгээ өгөх зөвлөхийг давж үйлчилгээний цар хүрээ нь дүүргийг хамарч газар дээр нь судлах болсон ба үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангахад зориулсан үйлчилгээг нэмсэн юм.
Шяо Хун:
- Бид ямар нэгэн улс ба бүс нутгийн үйлчлүүлэгчид адил тэгшээр хандахыг эрхэм зорилго болгодог. Хамгийн өндөр зэрэглэлийн үйлчилгээний стандартаар үйлчлүүлэгч хүн болгонд үйлчилнэ. Энэ бол "Нэг бүс нэг зам" зах зээлийн амжилтад хүрсэн хамгийн үндсэн элемент, мөн үйлдвэрийн брэнд ба нэр хүнд үр дүнтэй түгээгдэх болсон чухал тал болно гэсэн байна.
Бизнес худалдаа нэвтэрснээр иргэдийн сэтгэл ойртоно
Сүүлийн өдрүүдэд "Нэг бүс нэг зам" хэлний үйлчилгээ ба том дата үйлчилгээний сайт эртний торгоны замын эхлэл Шанси мужид нээлтээ хийв. Энэ нь дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн байгалийн хэлийг шийдэх технологи, том дата ба хүний бүтээсэн ухаалаг технологи нь "Нэг бүс нэг зам" төсөлд хэлний үйлчилгээ ба том датагийн анализ үйлчилгээ үзүүлсэн байна.
Өнөөдөр энэ сайт нь "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудад сонин биш болсон. "Нэг бүс нэг зам" төсөл байхгүй байснаас байх болж цэгээсээ олон салбар болж маш олон Хятадын аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх боломжийг ашиглан "Нэг бүс нэг зам"-ыг цогцлооход хэлний орчуулга, мэдээ мэдээллийн лавлах, хоол хүнс, эмнэлгийн зэрэг олон салбарын үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.
Худалдааны яамны хариуцалгатай ажилтан Ши Гүө:
- 2016 оны эхний гурван улиралд Хятад ба "Нэг бүс нэг зам" дагуух улс орон, бүс нутгийн үйлчилгээ арилжааны өртөг 440 тэрбум юанийг давж өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өссөн. "Нэг бүс нэг зам" үйлчилгээний арилжааны өсөлт Хятад улс ба "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын иргэд хоорондын ойлголцлыг сайжруулсан. Аялал жуулчлалаар жишээ авахад Балба улсын албаны үзүүлэлтэд 2016 онд нийт 104 мянган Хятадын зорчигч Балба улсад аялж өнгөрсөн оны мөн үеэс хагас хувиас илүү өссөн байна.
Үйлчилгээний арилжаа жил ирэх тусам өргөжин тэлж иргэдийн харилцаа холбоо өдөр ирэх тусам байнгын болж байгаа нөхцөлд Хятадын аж ахуйн нэгжүүд үйлчилгээний стандартаа сайжруулахын зэрэгцээ олон сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулж арилжаа худалдаагаар иргэд хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлжээ. Жишээ нь, Хай Хан групп сайн үйлсийн арга хэмжээнд удаан хугацаагаар хөрөнгө оруулсан. "Хай Хан гэрэлт аян" арга хэмжээ нь Зимбабве, Малави зэрэг улсын 6500 гаруй ядуу амьдралтай Катаракт өвчтөнд төлбөргүй хараа сэргээх хагалгаа хийж өгснөөр "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудад маш сайн хүлээн авсан юм.
Хятадын брэндийг "Нэг бүс нэг зам" дагуух улс орнууд халуун дулаан хүлээн авсан шалтгааныг Шяо Хун дүгнэн ярьлаа. Түүний үзэж буйгаар Хятадын брэнд нь шилдэг чанарын үйлчилгээний бүтээгдэхүүн хангах төдийгүй олон нийтийн ба нийгмийн хариуцлагыг түгээж байгаа нь хүчирхэг дэмжлэг болсон гэж хэлсэн байна.
Хятад Улсын дурдсан "Нэг бүс нэг зам" төслийн уриа богино хугацаанд олон улсад мэдрэгдэж байгаагаас Хятад улсын дэлхийд нөлөөлөх чадал өссөн нь ажиглагдана. Энэ бол улсын брэндийн үр дүн. Шяо Хуний бодлоор Хятадын "Зөөлөн бодит хүчин чадал"-ын үйлчилгээний арилжаа нь "Нэг бүс нэг зам" төслийг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүнд, соёлын нөлөөлөх хүчин чадал нь шугам дагуух улс хоорондын соёлын холбоо, иргэдийн ойлголцлыг өсгөх болно. Энэ орчинд Хятадын үйлдвэрүүд дэлхийн олон оронд гарахад шулуун зам нээгдэнэ.
