


Ногоон өнгө нь өндөр чанартай хөгжлийн ар талын суурь өнгө юм. Жянсү мужийн Хуайан хотын Жиньхү шянь нь экологийн нэн тэргүүний зорилт, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, далайн эргийн арвин их нөөц баялгийн давуу талыг ашиглаж, шинжлэх ухаанчаар ногоон цахилгаан эрчим хүч хөгжүүлж, экологи, эдийн засаг, нийгмийн ашиг тус зэрэг олон талын ач тусыг бодитойгоор үзүүлж байна. Шяний хэмжээнд 07-р сарын эцсийн байдлаар шинээр эрчим хүчний суурилагдсан шугам сүлжээнд холбогдсон хүчин чадал 1.2539 сая киловатт байсан бөгөөд 1-7-р сар хүртэлх эрчим хүчний нийлүүлэлт 1.044 тэрбум киловатт цаг болж, 348 мянган тонн стандарт нүүрсийг хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийг 960 мянган тонноор бууруулсантай тэнцэхээр байна.
