solongonews
Хөөмийч Атгаа шинэ амжилт гаргав
2019-09-02 18:00
Хөөмийч Атгаа шинэ амжилт гаргав

    Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадам 2019 оны 08-р сарын 22-ноос 09-р сарын 01-нд Болгар улсад болж өндөрлөлөө. БНХАУ-ын залуу уран бүтээлч Атгаа гоцлол дуучны төрөлд алтан медаль, шигшээ уралдаанд бүх үзүүлэлтээрээ хүрэл медалийн эзэн болжээ.

Дашрамд дурдахад, тэрээр энэ оны 06-р сарын 12-16-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа зохион байгуулсан Азийн ардын урлагийн их наадамд авьяас чадвараа уралдуулж, язгуур урлагийн чуулгын гоцлол төрлийн 1-р байранд шалгарч, Гран При шагнал хүртсэн юм.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл