Энэхүү үзэсгэлэнд Хятад, Монгол, ОХУ-ын 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөр өөрийн онцлог бүхий идээ ундаа, хувцас, үндэстний гар урлал, тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг олон салбарын бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн байна. Энэ нь Аршаан хот анх удаа зохион байгуулж байгаа аялал жуулчлал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг уялдуулахаар гол сэдэв болгосон үзэсгэлэн юм.
Энэхүү үзэсгэлэн аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах, онцологт идээ ундаа, амралт, аялал жуулчлал зэрэг олон төрлийг нэгэн цогц болгосон юм. Нийтдээ 10 өдөр нээгдэхээр байгаа энэхүү үзэсгэлэн нь ОХУ болон Монгол Улсаас импортолсон барааг дэлгэн үзүүлсэн бөгөөд Хятадын Хянган аймгийн бүх үндэстний гар урлал, Аршаан хотын тариалан ой шугуйн бүтээгдэхүүнийг үзүүлбэрт оруулсан байна. Мөн тухайн талбайд идээ амсах газар, циркийн тоглолтын газар зэргийг хуваарилснаар жуулчлагчид үзэсгэлэнгээс бараа авах, Аршаан хотын амтат идээг амсаж, циркийн содон тоглолтыг сонирхоход амар болгосон байна. Ингээд энэхүү үзэсгэлэн нь тал нутаг болон ой шугуйн соёлыг уялдуулснаар жуулчлагчдын таашаалд нийцсэн байна.
