Бээжингийн наадам боллоо
2017-10-28 21:32
Бээжингийн наадам боллоо

Бээжингийн монголчуудын 37-р наадам 10-р сарын 28-ны өдөр ТҮИС-д уухайн түрлэгтэй эхэллээ. Жил болгонд тогтмол зохион байгуулагдаг энэ наадам жилээс жилд өргөжин тэлж, зөвхөн Бээжинд ажиллаж суралцдаг монголчууд төдийгүй, Өвөр Монголын нийт Монголчуудын наадам болон өргөжжээ.

Наадмын нээлтийн арга хэмжээд Бээжин хотын Монгол уран сайханчид дуу хуураа өргөж, Шилийнгол, Улаанхад, Хөлөнбуйр гээд өвөр Монголын аймаг хотуудын хүчит бөх, эрхий мэргэн харваачид, шатарчид, шагайгчид цуглаж, Монгол наадам утга төгөлдөр боллоо.




Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
