Оёдолчин эр Жарантай
2017-04-05 12:12
Оёдолчин эр Жарантай
Өвөр Монголын Шилийнгол аймгийн малчин залуу Жарантай дээл тэрлэг оёж урлахдаа уран. Тэрээр 2005 оноос эхлэн хот орж хүүхдээ харж суухдаа тэрлэг оёдог болжээ. Тийнхүү жил бүр арваад зах тэрлэг дээл оёж, 10 мянга гаруй юанийн цэвэр орлого олдог байна.

Хөдөө нутаг мал аж ахуйн орноор тэрлэг оёх, угалз хатгах бэр, охид ховордсон энэ цагт эрэгтэй хүн тэрлэг оёж орлого олж яваа нь үнэхээр сонин зүйл болж хүмүүсийн анхаарлыг татна. Ийм нарийн оёдлыг эрэгтэй хүний гараар урлана гэгч бидний өнөөгийн ойлголтоор үнэхээр итгэмгүй зүйл билээ. Уран гартай малчин Жарантай үнэхээр манай монгол бүсгүйчүүдэд үлгэр дууриал болж урам хайрлана гэдэгт итгэж байна.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
