solongonews
​Дэлхийн хэмжээнд COVID-19-ийн халдвараар оношлогдсон тохиолдол 7039918 боллоо
2020-06-10 16:44
​Дэлхийн хэмжээнд COVID-19-ийн халдвараар оношлогдсон тохиолдол 7039918 боллоо.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 09-ний өдөр гаргасан хамгийн сүүлийн тоо баримтаас харахад Хятад улсаас бусад газарт COVID-19-ийн халдвараар оношлуулсан тохиолдол нийт 6955280 хүрчээ.

Цар тахлын тухай ДЭМБ-ын өдөр тутмын тайлангаас үзвэл, Төв Европын цагаар 09-ний өдрийн 10:00 цагт (Бээжингийн цагаар 16:00 цаг) Хятадаас бусад газарт Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол 09-ний өдрөөс 108914-өөр нэмэгдэж, нийт 6955280 болж, Хятад улсаас бусад газарт нас барсан тохиолдол 09-ний өдрөөс 3539-өөр нэмэгдэн, 399751 болсон байна.

Дэлхийн хэмжээнд COVID-19-ийн халдвараар оношлуулсан тохиолдол 09-ний өдрөөс 108918-аар нэмэгдэн, нийт 7039918 болсон бөгөөд нас барсан тохиолдол өмнөх өдрөөсөө 3539-өөр нэмэгдэн, нийт 404396 болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл