Хөвөөт Шар хошууны Нахиа бага сургууль, Монгол дунд сургууль, Ерөнхий дээд зэргийн сургууль “Монгол Аян” сурагчдын зохион бичлэгийн уралдааныг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү уралдааныг тус гурван сургууль Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрэх дүүргийн 102 дугаар сургуультай хамтран хийхээр гэрээ байгуулж, эдүгээ анх удаагаа амжилт дүүрэн эхлүүлж байна. Хоёр орны заах аргын тал дээр хамтран ажиллаад гурав дахь жилийн хүүрээ үзэж буй энэ үеэр Улаанбаатар хотын 102 дугаар сургуулийн 10 багш Хөвөөт Шар хошуунд хүрэлцэн ирч, сургуулийн байдал, заах арга барилтай танилцаж, хичээлд сууж задлан ярилцаж туршлага солилцсон байна.
11-ний өдрийн үдээс хойш сургуулиудаас сонгогдон дэвшсэн30 сурагчийг бага анги, дунд анги, ахлах анги гэсэн гурван багт хуваан, сурагчид өөрийн бичсэн зохилоо тухайн талбайд уншиж сонирхуулсныг Монгол Улсын багш нар шүүгч багш нарын хамт шалгаруулжээ. Бага ангийн багаас сурагч Алиа “Миний ухаарал”, дунд ангийн багаас сурагч Болорын “Инээмсэглэл”, ахлах ангийн багаас сурагч Цаснаагийн “Ухаарч амьдрах хорвоо” гэх бүтээл тус тус тэргүүн байранд орсон байна. Уралдааны төгсгөлд хоёр орны багш нар сурагчдад санал зөвлөгөө өгч, үйл ажиллагаа амжилттай сайхан өндөрлөсөн байна.
