solongonews
Ши Жиньпин даргын тайлангаас(17)
2017-10-18 13:07
Эрүүл мэндийг хамгаалах бүх талын үйлчилгээг анх удаа дурдав



        ХКН-ын XIX их хурлын тайланд тэмдэглэхдээ:

    Хятадын онцлогтой эмчилгээ, эрүүлийг хамгаалах үндсэн тогтолцоо, эмчилгээг баталгаажуулах тогтолцоо, шилдэг бөгөөд өндөр үр ашигтай эмчилгээ, эрүүл хамгааллын үйлчилгээний системийг бүх талаар байгуулна. Анхан шатны эмчилгээ, эрүүл хамгааллын үйлчилгээний систем, бүх салбарын эмч нарын эгнээний байгуулалтыг эрчимжүүлнэ. Эм бэлдмэлийн орлогоор эмнэлгийг тэжээх үзэгдлийг бүх талаар устгаж, эм бэлдмэлийн хангамжийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлнэ. Хүнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, түүнийг хяналтандаа авна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлнэ. Төрөлтийн бодлого, эдийн засаг, нийгмийн холбогдох бодлогын иж бүрэн уялдааг ахиулна. Хүн амын хөгшрөлтийн байдалд зохицуулан идэвхтэй зохицуулж, өндөр настнаа асран хүндлэх бодлогын систем, нийгмийн орчныг бүрдүүлж, өндөр настны  асрамжийн салбар, үйлдвэрлэлийн хөгжлийг түргэсгэнэ гэсэн байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл