Хятадын Үндэсний Статистикийн Хорооноос 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сард Хятадын тогтоосон хэмжээнээс дээгүүр аж үйлдвэрийн нийт үнэ өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувь нэмэгдсэн байна. 11-р сард цар тахал богино хугацаанд нөлөө ихэссэнээс аж үйлдвэрийн үйлдвэрлэл буурсан ч нийлбэр талаас нь авч үзвэл ерөнхийдөө тогтвортой хэвээр байна гэжээ.
Орон нутгийн болон дэлхийн байдал ээдрээтэй, хүнд нөхцөлд байгаа энэ үед ХКН-ын Төв хорооны "Цар тахлаас сэргийлэн, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, хөгжлийн аюулгүй байдлыг хангах шаардлага" гэсэн шаардлагыг хэрэгжүүлж,орон нутаг, хэлтсүүд бүгд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэх, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн "тогтвортой байдал"-аар эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад туслан, аж үйлдвэрийг дээшлүүлэх "дэвшил"-ээр өндөр чанартай хөгжлийн шинэ эрч хүчийг бий болгох бодлого, арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлсэн байна.
Аж үйлдвэрийн "тогтвортой байдал" нийлүүлэлтийн өсөлт ерөнхийдөө тогтвортой хэвээр байна
Чунчин хотын авто замын байгууллагуудын 80 хувиас дээш хэмжээний ажилчид ажилдаа буцсан бөгөөд "бүрэн үйлдвэрлэлийг тогтворжуулах" талаар бүхий л хүчин чармайлт гаргаж байна. Шаньши эрчим хүчний байгууллагууд ажил, үйлдвэрлэлээ дахин эрчимжүүлж, нүүрсний үйлдвэрлэлийн жилийн зорилтыг 1.3 тэрбум тоннд хүргэх зорилтыг биелүүлэх ажлыг эрчимжүүлж байна.
Сүүлийн үед Хятадын хэмжээнд олон газарт цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээг өөрчлөлт оруулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг илүү сайн зохицуулах болсон билээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн ажил сэргэгдэж, үйлдвэрлэлийн хурдац аажмаар хурдсаж байгаа жишээ зөндөө бий ажээ.
Аж үйлдвэр нь эдийн засгийн өсөлтийн гол бие, хөдөлгүүр бөгөөд аж үйлдвэрийн эдийн засгийг сэргээх нь нийт эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад баттай дэмжлэг болдог. Энэ оны эхнээс дэлхий дээр геополитикийн зөрчил байнга гарч, эрчим хүчний нөөц хомсдож, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, орон нутагт байнга цар тахал дэгдэж, аж үйлдвэрийн эдийн засгийн жигд үйл ажиллагааг дарамтад оруулж, аж үйлдвэрийн үйлдвэрлэл удааширсан хандлагатай болсон байна.
Иймийн тулд ХКН-ын Төв хороо шинжлэх ухааны шийдвэр гаргаж, аж үйлдвэрийн эдийн засгийг тогтворжуулах бодлого, арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэх ажлыг зохицуулан, аж үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагааг жигд явуулахын тулд бүх орон нутаг, хэлтсүүд тэдгээрийг оновчтой хэрэгжүүлжээ.
Үйлдвэрлэлийн гинжийг тогтворжуулж, жигд үйл ажиллагааг хангах гол бүс нутаг, гол аж ахуйн нэгжүүдийг төвлөрүүлж, гол муж, хотуудад өдөр тутмын хуваарь гаргах механизмыг боловсруулсан байна. Автомашин зэрэг аж үйлдвэрийн гол гинжин хэлхээний хангамжийн зохицуулалтын платформыг боловсруулсан бий болгожээ.
Аж ахуйн нэгж байгууллагуудын хөнгөлөлтийг нэмэгдүүлж, оны эхэнд татвар, хураамжийг дэмжих нэгдсэн бодлогыг шинээр нэвтрүүлсэн. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа наймдугаар сараас эхлэн зарим татвар, хураамжийн төлбөрийг хойшлуулсаар 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийн татварын буцаан олголтын нийт дүн 617.6 тэрбум юаньд хүрсэн байна.
Цаашид ч үр дүнтэй хэвээр байгаа цуврал бодлогын ачаар аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хурдыг харуулсан үзүүлэлт болох тогтоосон хэмжээнээс дээгүүрх үйлдвэрүүдийн үнэ 04-р сард буурч байснаасаа 06-р сарын 3.9 хувь болж өссөн үзүүлэлт болсон байлаа. Сарын нийлбэрээс харахад 05-р сараас хойш аж үйлдвэрийн нийт нэмэгдсэн үнэ 3.3 хувь, 3.4 хувь, 3.5 хувь, 3.6 хувь, 3.9 хувь, 4.0 хувь, 3.8 хувь тус тус өссөн байна.
- Цар тахал дахин сэргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ хангалтгүй байгаад шалтгаалан аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд 10, 11-р сард хэлбэлзсэн хандлага илэрсэн байна.Хятад улсын аж үйлдвэрийн систем бүрэн бүтэн, масштабын давуу тал нь тодорхой, цаг үеэ олсон хэд хэдэн хүчирхэг, үр дүнтэй арга хэмжээнүүдтэй хослуулан, бүтэн жилийн хэтийн төлөвөөс харахад аж үйлдвэрийн үйлдвэрлэл ерөнхийдөө тогтвортой хэвээр байна гэж Хятадын Мэдээллийн төвийн Эдийн засгийн урьдчилсан тооцооллын хэлтсийн Аж үйлдвэрийн эдийн засгийн судалгааны албаны захирал Вэй Чижя хэлэв.
Аж үйлдвэрийн салбарын "ахиц дэвшил": Өндөр чанартай хөгжлийн шинэ эрч хүчийг бий болгоно
Энэ оны эхний 11 сард Хятадын өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын нэмэлт үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8 хувь өссөн нь үйлдвэрлэлийн салбарын өсөлтөөс 3.3 хувь өндөр болсон үзүүлэлт ажээ. Өндөр технологийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 23 хувь нэмэгдсэн болно.
Хурдацтай өсөлтийн тоо баримт нь аж үйлдвэрийн өөдрөг байдал, хөгжил дэвшлийг харуулж, өндөр чанартай хөгжлийн шинэ эрч хүчийг хуримтлуулж байгааг харуулж байна.
Шанхай хотын Жядин бол алдарт "Автомашины хот".Дэлхийн аж үйлдвэрийн бүтцийн гүнзгий өөрчлөлтийн дагуу Жядин дэлхийн түвшний автомашины аж үйлдвэрийн төв бүсийг байгуулахын тулд "цахилгаанжуулалт, оюун ухаан, сүлжээ, хүртээмжтэй" зорилтыг дэвшүүлсэн. Олон жил хөгжсөний эцэст авто замын салбарт олон тооны тэргүүлэх аж ахуйн нэгж, томоохон төсөл хөтөлбөрүүд энд цугларчээ.
Энэ оны 09-р сард Жядин аж үйлдвэрийн бүсэд байрлах Шанхай Хэсай технологийн ХХК-ны лидар бүтээгдэхүүний хүргэлтийн хэмжээ сар бүр 10.000 нэгжээс давжээ.
- Лидарыг авто тээврийн хэрэгслийн "нүд" гэдэг. Одоо бидний компанийн бизнесийн бараг тал хувь нь гадаадаас гаралтай гэж компанийг үүсгэн байгуулагч Ли И-Фань танилцууллаа.
Дижитал, ухаалаг, ногоон хувиргалтын ерөнхий чиг хандлагыг хүлээн зөвшөөрч, аж үйлдвэрийн өөдрөг байдлыг сайжруулна.
“5G + Аж үйлдвэрийн интернэт" Хятадын хэмжээнд 4000 гаруй төсөл хэрэгжиж байна. 2022 оны “Хятадын 5G + Аж үйлдвэрлэлийн интернэт чуулган дээр Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 5G болон аж үйлдвэрийн интернэтийн бүтээн байгуулалт болон хэрэглээний ололт амжилтыг нийтэлсэн байна.
Энэ оны эхнээс аж үйлдвэрийн салбар дижитал, ухаалаг, ногоон өөрчлөлтийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд эдийн засагт үзүүлэх хувь нэмэр ихээхэн нэмэгдсэн. Эхний 11 сард эрчим хүчний шинэ тээврийн хэрэгсэл, нарны батарей , хөдөлгөөнт холбооны суурин станцын тоног төхөөрөмж зэрэг ногоон ухаалаг бүтээгдэхүүний гарц өнгөрсөн оны мөн үеэс 100.5 хувь, 44.1 хувь, өнгөрсөн оны мөн үес 22.2 хувь тус тус өссөн байна. Үйлдвэрлэлийн технологийн өөрчлөлтийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүх хөрөнгө оруулалтын 40.9 хувийг эзэлж байна.
Ирээдүйн хөгжлийн зангилаа: Аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлын түвшинг сайжруулна
Аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээ нь аж үйлдвэрийн эдийн засгийн амин судас болох юм.
12-р сарын 06-нд хуралдсан ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурал 2023 онд эдийн засгийн ажлын судалгаанд орчин үеийн аж үйлдвэрийн системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлын түвшинг сайжруулах шаардлагатайг онцлов.
- Энэ бол хөгжил, аюулгүй байдлыг илүү сайн нэгтгэхэд чухал ач холбогдолтой ажил юм. Гол салбаруудад хүчин зүйлийн нийт бүтээмжийг дээшлүүлж, аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх нь аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлын түвшинг сайжруулах хоёр хэмжээс юм гэж Хятадын эдийн засгийн ерөнхий форумын дарга Лянь Пин хэлсэн байлаа.
Сүүлийн хэд хоногт Чан-Ань автомашины Чунчин Лянжян үйлдвэрийн эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн шугам яаралтай ажиллаж байна. Чан-Ань автомашин,Хуавэй, CATL компанитай хамтран бүтээсэн эрчим хүчний тээврийн хэрэгслийн шинэ брэнд болох “Авита” анхны захилгаа дуусгах гэж байна.
"Чан-Ань автомашин” компанийн ерөнхий мэргэжилтэн Ли Вэй хэлэхдээ, тээврийн хэрэгслийн бизнесүүд болон урсгалын аж үйлдвэрийн гинжин хэлхээг илүү сайн байр суурьтай болгох, уялдуулах, хамтран ажиллах ёстой гэжээ. Ингэснээр автомашины салбарын өөрчлөлт, хөгжлийг дэмжих боломжтой ажээ.
-Одоогийн байдлаар Хятадын аж үйлдвэрийн салбар хүчтэй масштабын давуу талтай, энэ давуу талыг бэхжүүлж, хөгжлийн чанарыг тасралтгүй сайжруулах нь аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан чанарыг хангах нь чухал .Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг ерөнхийд нь сайжруулахыг дэмжих, үр дүнтэй чанарын сайжруулалт, зохих хэмжээний өсөлтөд хүрэх нөхцөлд онцгой ач холбогдолтой ажээ гэж Вэй Чижя хэллээ.
Саяхан Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс, Төрийн албаны зөвлөлийн Төрийн өмчит хөрөнгийн хяналт, удирдлагын комисс хамтран "Хөгжлийн чиг хандлагыг бэхжүүлэн, аж үйлдвэрийн эдийн засгийг эрчимжүүлэх тухай" мэдэгдлийг гаргаж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан чанар,аюулгүй байдлын түвшнийг сайжруулах ажлыг сайтар хийхээр тогтоосон байна.
Хөдөлмөр, мэдээллийн технологийн яамны холбогдох хүн доод шатны бодлогыг баримталж, аюулгүй хөгжлийг батална. Улсын дотоод, гадаадын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, эрсдэлийн урьдчилан харах, урьдчилан таамаглах сайн ажлыг хийж, эрчим хүч, чухал түүхий эдийн аюулгүй байдлыг үр дүнтэй хангах, аж үйлдвэрийн гол гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой үйл ажиллагааг батлан, хөгжлийн санаачилгыг тууштай эзэмших талаар хичээн ажиллана гэсэн байна.
