solongonews
Да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн гарлаа
2019-10-24 20:00
Сэргэн мандалтын үеийн аугаа зураач, Италийн нэрт уран бүтээлч Леонардо Да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ой энэ онд тохиож байна.

    Улмаар Францын Парис хот дахь Луврын музейгээс зохион байгуулсан Да Винчигийн уран бүтээлүүдийг дэлгэсэн тусгай үзэсгэлэн 10 дугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн бол үзэсгэлэн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг болтол дэлгэгдэх аж.

Үзэсгэлэнд уг музейд хадгалж байгаа Да Винчигийн уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагийн дээр “Сүүлчийн оройн зоог” зэрэг алдартай бүтээлүүд нь багтсан байна.

Харин уг музейн эзэмшилд байдаг аугаа “Мона Лиза” уран бүтээл тус үзэсгэлэнд багтаагүй нь хүмүүсийн анхааралд хүрчээ. Музейн ажилтан энэ тухай хэлэхдээ:

- Тусгай үзэсгэлэнгийн танхимын орон зай хязгаартай учраас өдөрт 7000-аас дээш зочин хүлээж авахгүй байгаа. Харин “Мона Лиза”-г зорьж ирсэн сонирхогчдын тоо өдөрт 30 мянгаас их байдаг тул зургийг угийн танхимд нь байлгахаар шийдсэн гэжээ. 

Үзэсгэлэнгийн үеэр

Зургийг: Гао Жин

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл