solongonews
Олон улсын төр баригчдын хараанд
2017-05-16 11:31
“Нэг бүс нэг зам” олон улсын төр баригчдын хараанд чухам ямархуу харагдаж байгааг сонирхуулъя.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш:

Хүмүүс “Нэг бүс нэг зам”-аас тогтвортой хөгжил болон багтаамжтай хөгжлийг биелүүлэхийн чухал үнэ өртгийг мэдрэхэд энэхүү уулзалт туслах болно.

Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет:

Хятад улс “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтыг зөв цагт нь зохион байгуулсан бөгөөд уулзалтад оролцогчдоос энэхүү санаачилга бол хамгийн ээлтэй дэлхийн хөгжлийн саналуудын нэг гэдгийг бүрэн мэдрэх болно.

Чехийн Ерөнхийлөгч Милош Земан:

“Нэг бүс нэг зам” санаачилга бол “Нэгэн том сэдэл”, “Орчин үеийн түүхэн дэх нэгэн аугаа их санаачилга” мөн. “Нэг бүс нэг зам”-ыг дэмжих нь Чехийн алс хэтийн шийдэл.

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас:

“Нэг бүс нэг зам” санаачилга маш олон улс орны эдийн засгийн хөгжлийн зорилготой нийцэж байдаг. Тэр бол Евразийн эх хуурай болон дэлхийн харилцааг дэмжих, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах, гадаад худалдааны хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх “Алс хэтийн үр нөлөөтэй зууны санаачилга” гэж хэлж болно.

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф:

“Нэг бүс нэг зам” санаачилга бол бүх оролцогч улсынх бөгөөд оролцоогүй улс орнуудад ч нээлттэй бий. Тэр нь бүх бөмбөрцгийн шинжтэй олон нийтийн бүтээгдэхүүн болсны хувьд илүү их эрч хүчнийг бадраах учиртай.

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте:

“Нэг бүс нэг зам” санаачилга эдийн засгаас гардан, олон улс орнуудын харилцаа холбоог нэмэгдүүлж, улмаар гадаад худалдааны өсөлт болон зах зээлийн өргөжилтөөс оролцогч талууддаа ашиг хүртээн, “Эцсийн эцэст ард иргэд ашиг хүртдэг”.

Этиопын Ерөнхий сайд Хайлемариам Дессалегн:

“Нэг бүс нэг зам” санаачилга НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилт болон Африкийн “2063 оны төлөвлөгөө”-тэй дээд хэмжээнд нийцдэг. Тун удалгүй бүх бөмбөрцөгт аз буян авчрах болно.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл