Эрээн хотын Засгийн газар 7 дугаар сарын 6-нд нийтэлснээр, Эрээн хотын авто замын боомтоор ОХУ-аас 17.7 тонн шингэрүүлсэн нефтийн хий импортлов. Энэ нь уг боомт ОХУ-аас шингэрүүлсэн нефтийн хий анх удаагаа оруулж байгаа явдал болно.
Эрээн хот нь Монгол Улстай харилцаж байгаа хамгийн том төмөр замын болон авто замын боомт хот бөгөөд Хятад улсын Төрийн Зөвлөлөөс зөвшөөрсөн Хятад улсын 13 нээлттэй хилийн хотуудын нэг юм. Эрээн хотын Хяналт шалгалт, хорио цээрийн товчооны ажилтан Гао Минян хэлэхдээ: - Энэ удаагийн оруулсан шингэрүүлсэн нефтийн хий нь ОХУ-ын компани контейнер чингэлэг тээврээр Монгол Улсын Замын-Үүд хүрч, дахин ачааны тээвэрт шилжүүлэн, Эрээн хотын боомтоор Хятад улсад орж ирсэн байна. Энэ нь Эрээн хотын боомт нь ОХУ-аас шингэрүүлсэн нефтийн хий импортолж эхэлсэн гэдгийг зарлаж, Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын байгуулалтын шинэ өнгийг буй болгож байна гэв.
Sibur компани нь Оросын хамгийн том петрохимийн үйлдвэрлэл компанийн нэг бөгөөд үйл ажиллагааг нь байгалийн хийн боловсруулах, үйлдвэрлэх, хуванцар, нийлэг резин болон хуванцар боловсруулах зэрэг нийт үйлдвэрлэлийн хэлхээг бүрэлдүүлсэн нэгдсэн компани болно.
