Дэлхийн эдийн засгийн форумын 2024 оны жил тутмын уулзалт 01-р сарын 15-ны орой Швейцарын зүүн хэсэгт орших Давос хотод эхэлсэн байна.
Энэхүү уулзалтын сэдэв нь "Итгэлцлийг сэргээх" бөгөөд 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.Жил бүрийн уулзалтаар дэлхийн 120 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээний болон бусад салбарын 2800 гаруй төлөөлөгчид оролцож,эдийн засгийн өсөлт, уур амьсгал, байгалийн үйл ажиллагаа, эрчим хүчний аюулгүй байдал,технологийн удирдлага, хүний хөгжил зэрэг асуудлаар гүнзгийрүүлэн яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг дэмжихэд анхаарах болно.Илүү өргөн цар хүрээтэй үзэгчдэд хүрэхийн тулд уулзалтын үеэр онлайнаар 250 орчим хуралдааныг хийх болно.
Дэлхийн эдийн засгийн форум нь дэлхийн эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг судалж хэлэлцэх,олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог дэмжих зорилготой олон улсын төрийн бус байгууллага юм. Түүний өмнөх байгууллага нь 1971 онд Швабын үүсгэн байгуулсан Европын менежментийн форум байсан.1987 онд Европын менежментийн форумыг Дэлхийн эдийн засгийн форум гэж нэрлэх болсон ажээ.
