БНХАУ-ын Засгийн газраас Афганистанд тусалсан “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 12-ны өдөр Афганистаны Ерөнхийлөгчийн ордонд болж, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Нийгмийн эрүүл мэндийн сайд Магиру, БНХАУ-аас Афганистанд суугаа элчин сайд Ван Юй нар ёслолын арга хэмжээнд оролцов.
Гани хүлээлгэн өгөх ёслолын үеэр хэлэхдээ:
- Хятад улс Афганистанд цар тахлын эсрэг вакцины тусламж үзүүлж байгаа нь Афганистан, Хятад хоёр улсын найрамдлын бүрэн илрэл бөгөөд энэ нь мөн Хятадын ард түмэн Афганистаны ард түмнийг дэмжиж байгааг баттай нотолж байна. Афганистаны тал Хятадын вакциныг хамгийн хэрэгцээтэй хүмүүст цаг тухайд нь шударгаар, ил тод байдлаар тарааж, тэдэнд Хятадын засгийн газар, ард түмний хайр халамжийг мэдрүүлэх болно гэжээ.
