ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 06-р сарын 28-нд Камбожийн Ардын Намын дарга Хун Сенд Камбожийн Ардын Нам байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв. Ши Жиньпин баярын захидалдаа:
Камбожийн Ардын Нам байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Коммунист Нам, Хятадын ард түмэн болон өөрийн нэрийн өмнөөс Хун Сен дарга, Камбожийн Ардын Нам болон Камбожийн ард түмэнд халуун баяр хүргэе гэлээ.
Ши Жиньпин "Камбожийн Ардын Нам удаан хугацаанд Камбожийн ард түмнийг нэгтгэж, удирдан чиглүүлж, үндэсний бүтээн байгуулалт, бүтээн байгуулалтын ажил, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад нааштай хувь нэмэр оруулсан юм. Хятад улс Камбожийг үндэснийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замналыг үргэлжлүүлэн дэмжих болно. Ноён даргын зөв удирдлага дор Камбожийн Ардын нам Камбожийн үндэсний хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, хөгжил, ард түмний аз жаргалд улам их хувь нэмэр оруулсаар байх болно" гэж үзэж байна.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Хятад, Камбож хоёр орны харилцаа урт хугацааны туршид хөгжлийн өндөр түвшинг хадгалсаар ирсэн. Цар тахал гарснаас хойш хоёр тал хамтран ажиллаж, харилцан бие биедээ тусалж, Хятад, Камбожийн үл эвдэрч, удаан үргэлжлэх найрамдлыг бодит үйлдлээр тод томруун тайлбарлаж байна. БНХАУ-ын Коммунист нам Камбожийн Ардын намтай найрсаг хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд хоёр нам, хоёр орны харилцааны улс төрийн манлайллыг бэхжүүлэх, нам хоорондын болон бусад харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр ноён даргатай хамтран ажиллахыг хүсч байна".
