


Зарим хүнсний ногоо ходоод гэдэсний тэнцвэрийг хамгаалдаг.
Ходоод гэдсийг шим тэжээлээр дэмжигч-Зөгийн бал
Зөгийн бал витамин элбэг агуулдаг. Бие махбодын солилцоог сайжруулахад зөгийн бал тус болно. Зөгийн балтай усыг байнга ууж байх нь ходоод гэдсийг тэжээлээр дэмжиж байдаг.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг - хайдай ногоо
Хайдай нь шүлтлэг чанартай. Гэдсийг өтгөн хаталтаас сэргийлнэ. Хайдай ногоог жигнэж идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад илүү үр дүнтэй байдаг.
Ходоод гэдсэнд хүч нөхөгч-айраг
Хүний биеийн ашигтай бактери гэдсэнд чимээ аниргүй үржиж, гэдсэн доторх хорт бактерийг эсэргүүцэхэд тусалж байдаг. Хоолны хооронд нэг аяга айраг уувал гэдсэн дэх бактерийн тэнцвэрийг барихад тустай бөгөөд хоол боловсруулалтыг дэмждэг байна.
Гэдэс цэвэрлэгч-хар мөөг
Хар мөөгөнд ургамлын цавуулаг эд агуулагдаж байдаг. Тэр нь богино хугацаанд гэдсэн дотор үлдсэн “хорт бодис”-ыг наалдуулан авч гадагшлуулдаг тул гэдсийг цэвэрлэдэг. Хар мөөгөөр хүйтэн зууш хийж идвэл шим тэжээл хамгийн элбэг байдаг аж.
