Хятад улсын үйлдвэрлэсэн хүүхдийн дугуй дэлхийн зах зээлд гарлаа
2018-08-15 21:21
Хятад улсын Хэбэй мужийн Гуан Зүн шяний хүүхдийн дугуйн үйлдвэр 20 дугаар зууны 70-аад оноос эхэлсэн юм.

Тухайн орон нутгийн уламжлалт тулгуур салбар юм. Сүүлийн жилүүдэд хүүхдийн дугуйн үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэх ажлыг идэвхтэй дэмжин, шинэ бүтээгдэхүүнээрээ гадаадын зах зээлийг татаж, “Бүс ба зам” санаачилгыг дагаад Гуан Зүн шяний хүүхдийн дугуйн үйлдвэрийн хөгжилд шинэ боломжийг бүрдүүлсэн байна. Гуан Зүн шяньд 600 гаруй хүүхдийн дугуйн үйлдвэр байдаг. Үүний 128 нь том хэлбэрийн аж ахуйн нэгж бөгөөд жилд 25 сая хүүхдийн дугуй үйлдвэрлэж, 30 гаруй улс орон, бүс нутагт нийлүүлж, жилийн худалдааны хэмжээ 8 тэрбум юаньд хүрдэг байна.






Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
