Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар алт, мөнгөн медаль хүртлээ
2018-08-23 22:39
Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар алт, мөнгөн медаль хүртлээ.
Индонезийн Жакарта хотноо Азийн спортын наадмын буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлал төрөлд Монголын тамирчин Г.Нандинзаяа 458.8 оноо авч алтан медаль хүртсэн бөгөөд Ч.Нарантуяа 451.4 оноогоор мөнгөн медалийн эзэн боллоо.
Харин урьдчилсан шатны буудлагад ОУХМ Г.Нандинзаяа 1175 оноогоор азийн наадмын дээд амжилтыг тогтоолоо.

Найруулагч: Болор
Эх сурвалж : mminfo.mn/news/view
Дэлгэрэнгүй үзэх
