Саяхан Төвдийн хилийн “Чагүөла” заставийн байлдагч Дай Шинчао амралтаараа төрсөн нутаг Гүйжөү мужийн Вэйнин шяньдаа харьж аав ээжээ эргэж үзсэн бол түүний дүү нь сарын өмнө мөн Төвдөд цэргийн алба хашиж эхэлсэн байна.

19 настай Дай Шинчао 2016 оны 09-р сард Далайн түвшнөөс хамгийн өндөрт өргөгдсөн “Чагүөла” заставт цэргийн алба хашиж эхэлсэн юм. “Чагүөла” гэдэг нь “Соргог цэцэг өнгө булаалдан дэлгэрсэн газар” гэсэн утгатай Төвд үг боловч энд цэцэг байтугай ширхэг өвс ч ургадаггүй юм байна. Далайн түвшнөөс өндөрт өргөгдсөн болохоор эндэх агаар дахь хүчилтөрөгчийн агууламж нь жирийн бүсийн 35 хувьтай л тэнцэх хэмжээний байдаг бөгөөд жилийн агаарын дулааны дундаж хэмжээ нь хасах 10 градус байдаг юм байна.
Ахынхаа нөлөөгөөр цэргийн албанд явах бол эр хүний дархан үүрэг гэж үздэг дүү Дай Шинган нь энэ оны 09-р сард мөн Төвдөд цэргийн алба хашиж эхэлжээ. Ингээд Дай овогт энэ айлын хоёр хүү бүгд Төвдөд эх орныхоо алтан хилийг сахин хамгаалах болсон байна.
