Механикжсан хөдөө аж ахуй нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг ашиглан фермийн гарцыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа юм. Орчин үед өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд нь адуу, шар зэргийн хийдэг гүйцэтгэдэг байсан ажлуудыг хийж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хөдөө орон нутгийн хөрс, уур амьсгалын нөхцөлд тохирсон, тариалангийн үйлдвэрлэлийн технологийн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагад нийцсэн хийц сайтай, ашиглалтын зардал бага, ажиллагааны түвшин өндөр, найдвартай, байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлдэг трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх чиглэлийг хэрэглэгчид эрмэлзэх болжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгээр улсын дотоод гадаадын 405 аж ахуйн нэгж болон хувь хүн бүтээгдэхүүнээ танилцуулж, тариалангийн машин тоног төхөөрөмж, мал аж ахуйн машин тоног төхөөрөмж, ой шугуй жимсний машин механизм гэсэн гурван хэсэгт хуваажээ.
Ус хэмнэх, бэлчээр өвс, сүүний үйлдвэрт хэрэглэх машин гэхчлэн шинээр бүтээгдсэн олон гайхалтай машин тоног төхөөрөмжийг хэрэглэгчдийн хүртээл болгов. Сонирхуулахад, Монгол Улс болон Өвөр Монголын нутаг орноос ирсэн хэрэглэгчид нөлөө чадвар сайн, шинэ машин механизмыг сонирхож, сэтгэлд нийцсэн, ажлын үр дүнгээ дээшлүүлэхэд хэрэгцээтэй машин тоног төхөөрөмжийг захиалан авч байв.

2CMQ-4 загварын төмс тарьдаг машин

2BQS-8 загварын хүнсний ногоо тарих олон хэрэгцээт машин


Дани улсын Pomi туурай засдаг төхөөрөмж

3W2G-750 загварын өндөр газарт зориулсан сүршдэг машин

Шинэ загварын трактор

Шинэ загварын трактор

Том загварын даршуулах машин

Шинэ загварын төмс тарьдаг машин

Дани улсын Pomi туурай засдаг төхөөрөмж

9ZR-600 загварын өвс жижиглэх машин


Цахилгаанаар ажилладаг хонинд тэжээл өгөх зориулалттай машин

Бордоо цацах машин

Шинэ загварын трактор
