Сэтгүүлч 8 дугаар сарын 16-ны өдөр Астана экспоны Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөгийн хэвлэлийн бага хурлаас экспоны Хятадын үзэсгэлэнгийн ордны хоёр давхарт Астана экспоны Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөгийн нээлт болно.

Сэтгүүлч мөн хэвлэлийн бага хурлаас Казахстан улс бол Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгын дагуух гол улс орны нэг юм. Астана экспо нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл болох бөгөөд “Ирээдүйн эрчим хүч” гэдгээр гол сэдэв болгоно. Хятадын үзэсгэлэнгийн ордон бол тус удаагийн экспоны хамгийн том талбайтай гадаад улсын ордон болно. Хятадын үзэсгэлэнгийн ордон “Ирээдүйн эрчим хүч, ногоон торгоны зам”-аар гол сэдэв болгож, Хятадын уламжлалт эрчим хүчний бүтцийн өөрчлөлт, шинэ эрчим хүчний нээн ашиглалт, байгаль орчны хамгаалалт болон тогтвортой хөгжил зэрэг талын шинэ үзэл баримтлал, шинэ үр бүтээлийг үзүүлж байгаа юм. Өвөр Монголын Өөртөө Засах Орон зэрэг 11 мужийн зэрэглэлийн орон экспоны үйл ажиллагааны өдөрлөг зохион байгуулах хэлбэрээр тус удаагийн экспод оролцох юм байна.
