solongonews
“Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс” бүжгэн жүжиг Шанхай хотод амжилттай тоглогдлоо
2019-05-31 10:55
“Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс” бүжгэн жүжиг Шанхай хотод амжилттай тоглогдсон байна.

XII удаагийн Хятадын урлагийн наадмын “Вэнь Хуа” шагналд өрсөлдөж байгаа “Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс” бүжгэн жүжгийг 05-р сарын 29-ний үдэш Шанхай хотын “Рoly” театрт амжилттай тоглолоо.

ӨМӨЗО-ы Намын хорооны ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын тэнхим, боловсролын тэнхим болон Өвөр Монголын Урлагийн дээд сургууль хамтран 3 жил гаруйн хугацаанд зохион бүтээсэн энэхүү бүжгэн жүжиг нь Бээжин, Шанхай, Хөххот зэрэг газраар нийт 40 удаа тоглогдож байсан төдийгүй XI удаагийн Хятадын “Лянь хуа” бүжгэн жүжгийн шагнал зэрэг олон том шагналыг хүртэж байсан билээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл