solongonews
НҮБ-ын Ерөнхий ассамблейн ажиглагч болов
2018-12-21 17:33
НҮБ-ын Ерөнхий ассамблейн ажиглагч болов.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы бүгд хурлаар зөвшилцөж, “Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд ажиглагчийн статус” олгох тогтоолыг санал нэгтэй баталж, Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган, үйл ажиллагаанд ажиглагчийн хувиар оролцохыг урьжээ.

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Хятад улсын санаачлан байгуулсан олон талт банк санхүүгийн байгууллага юм. 2013 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезод айлчлах үеэр Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилга дэвшүүлснийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, дэмжсэн байна.

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв байр Бээжин хотод байрладаг юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл