2021 оны дэлхийн аж үйлдвэрийн интернэтийн чуулган аж үйлдвэрийн интернэтийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг орчин үеийн болгох сэдвийн дор үүлэн хэлбэрээр болж өндөрлөлөө. Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны холбогдох хариуцлагатай албаны хүн:
- 5G+аж үйлдвэрийн интернэт нь аж үйлдвэрийн интернэтийн шинийг бүтээх хамгийн хөгжөөнтэй салбар боллоо. Ирээдүйд Хятад улс олон улсын аж үйлдвэрийн интернэтийн стандарт тогтоох явцад идэвхтэй оролцож, нээлттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэж хэллээ.
Өдгөө шинэ ээлжийн шинжлэх ухаан технологийн хувьсгал болон аж үйлдвэрийн шинэчлэлт түргэн хөгжиж байна. Аж үйлдвэрийн интернэт нь шинэ цаг эриний мэдээллийн технологи болон боловсруулах ажил төрлийн гүнзгий уялдсан салбарын хувьд эдийн засгийг чансаатай хөгжүүлэх чухал тулгуур болж хөгжиж байна. Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны мэдээлэл холбооны удирдлагын газрын дарга Лү Чүньцүн:
- Өдгөө Хятадын шинэ хэлбэрийн дэд бүтцийн байгуулалт түргэсч, 5G+аж үйлдвэрийн интернэтийн салбар үндэсний хэмжээнд 1500 гаруй төсөл хэрэгжүүлж, аж үйлдвэрийн интернэт сүлжээний шинийг бүтээх явц дахь хамгийн хөгжөөнтэй салбар болж байна гэж хэлсэн байна.
“Улсын дотоодод аж үйлдвэрийн интернэтийн 100 тавцан бий болж, тэдний дунд салбар дамнасан 15 тавцан, 70 сая тоног төхөөрөмжийг холбож, аж үйлдвэрийн APP 590 мянгад хүрчээ. Улс орон муж, аж ахуйн нэгжийн гурван шатны аж үйлдвэрийн интернэтийн аюулгүй байдлыг мэдрэх тавцан цаашид шинэчлэгдэж, авто машин, электрон багаж хэрэгсэл, агаарын тээвэр, гангийн үйлдвэр зэрэг гол гол 14 салбарыг хамарч байна. Аж үйлдвэрийн интернэт сүлжээний холболтын хэрэглээ нь улс ардын эдийн засгийн 40 гаруй гол салбарыг хамарч, дижитал судалгаа, ухаалаг үйлдвэрлэл, интернэт зохицуулалт, онцлогтой үйлдвэрлэл, үйлчилгээг гүнзгийрүүлэх, нарийсгасан менежмент зэрэг шинэ хэв загварыг нэвтрүүлж, аж үйлдвэрийн шинэчлэлтийг дорвитой ахиулжээ”
Лү Чүньцүн:
- Ирээдүйд Хятад улс аж үйлдвэрийн интернэт сүлжээний шинэчлэлтийн стратегийг цаашид хэрэгжүүлж, аж үйлдвэрийн үндэс суурийг бэхжүүлэн, гүнзгий уялдуулж, аж үйлдвэрийн экологи, мөн нээлттэй хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг дөрвөн чиглэлийн ажлыг сайтар хийх болно гэж мэдэгдлээ.
“Нээлттэй хөгжих, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх ойлголтоор олон улсын аж үйлдвэрийн интернэт сүлжээний стандарт тогтооход идэвхтэй оролцож, аж үйлдвэрийн интернэт сүлжээний байгуулалт, хэрэглээг салбарын олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн зохицонгуй хамтран ажилласан аж үйлдвэрийн экологийг байгуулах болно. Аюулгүй, нээлттэй, харилцан итгэлцсэн хөгжлийн орчинг бий болгож, аж үйлдвэрийн интернэт сүлжээний шинэчлэл хөгжлийн үр бүтээлийг хуваалцах болно.”
Германы үндэсний инженерийн академийн академич Ömer Sahin Ganiyusufoglu:
- Герман, Хятад хоёр орон аж үйлдвэрийн интернэт сүлжээний хамтын ажиллагааны тухай маш чанга нөхөх чанартай байж, Германы технологи маш нарийн нягт байж, Хятадын дижитал болон бизнесийн сүлжээ маш сайн байгаа тул хоёр тал энэ салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэж илэрхийллээ.
“Германы машин механик үйлдвэрлэх давуу тал болон Хятадын дижитал техникийн давуу талыг уялдуулж, ирээдүйн үйлдвэрлэлд аж үйлдвэрийн мэдээлэлжүүлэлтийн шинэ орчин хангаж болох юм. Компани, хэрэглэгч, үйлдвэрлэгч дижитал орчинд хамт байж, интернэт сүлжээгээр харилцан ойлголцож, ажлын үр ашгаа цаашид дээшлүүлэн, бүх үйл явцыг улам ил тод болгоно.”
Хятадын мэдээлэл холбооны судалгааны хүрээлэнгийн дарга Юй Шяозе:
- Хятад улс дижиталжих үйл явцаа амжилттай хийж чадах эсэх, дижиталжих өөрчлөлт болон аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг хийж чадах эсэхийн зангилаа нь жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд байна. Аж үйлдвэрийн интернэт сүлжээ нь жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд дижитал хөгжлийн чухал зам суваг хангасан юм гэж хэллээ.
