Төвдөд спортын арга хэмжээ зохиогдов
2020-12-02 10:08
Төвдөд спортын арга хэмжээ зохиогдов

ТӨЗО-ны Ялусамбу мөрний урсгал дагуу газрын малчид намрын их ажлын дараа өвлийн сар эхлэхтэй зэрэгцээд амсхийх завтай болцгоодог. Тэд энэхүү цөлөөлт цагаа ашиглан орон нутгийн онцлогтой спортын уламжлалт арга хэмжээ зохион байгуулдаг аж. ТӨЗО-ны Шаньнань хотын Жанань сянь 11-р сарны 29-ний өдөр заншил ёсоор уламжлалт Төвдийн спорт наадмаа зохион байгуулжээ. Арга хэмжээнд тухайн нутгийн 450 гаруй малчин хүрэлцэн ирж, идэвхийлэн оролцсон байна. Тэд хүдэр чулуу өргөх, сарлагийн хялгасан дээс татах, шуудайтай үсчих зэрэг хөгжилтэй зүйлээр хүч тэнхээ ур чадвараа сорьжээ.








Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
