solongonews
Хятад, Монгол хоёр улсын кино урлагийн солилцоо эрчимжив
2019-12-10 11:08
Хятад, Монгол хоёр улсын кино урлагийн солилцоо эрчимжлээ.

   Энэ сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Бээжин, Өвөр монголд “Монгол Улсын кино өдрүүд” амжилттай болж өндөрлөлөө. “ТҮЦ-ний охид”, “Алсын удирдлага”, “Халуун зүрх”, “Итгэл” хэмээх дөрвөн кино нь нийт 12 удаа цацагдсан байна. Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Тус ойн хүрээнд хоёр тал олон төрлийн цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэгээхэн ажил бол хоёр улсын кино өдрүүд юм.

Өнгөрөгч 09 дүгээр сард Өвөр Монголын Үндэстний кино орчуулгын төвөөс орчуулсан “Нүүдэлчин дэлхий”, “Сүүдэр”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Салхи хагалагч”, “Том загасны домог” зэрэг Хятадын 10 шилдэг киног Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдсон “Хятадын кино өдрүүд”-ээр монголын үзэгчдэд хүргэсэн.

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан Хятад, Монгол хоёр улс кино урлагийн соёлын солилцоогоо гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хоёр орны нөхөрсөг харилцааг бататгахыг зорьсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл