solongonews
Хятадад 7 тохиолдол бүртгэгдэв
2021-05-08 10:34
Хятадад 7 тохиолдол бүртгэгдэв.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлснээр 05-р сарын 07-ны өдрийн 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 7 нэмэгдсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ (Үүнд Шанхай хотод 2,  Тяньжинь хотод 1, Жэжян мужид 1, Хүнань мужид 1, Чүнчин хотод 1, Шаньши мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол 4 байна.

05-р сарын 07-ны 24 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 300 болж, түүнээс 1 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 85810 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 90746 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 4 байна. Нийт ойр хавьталтай 1010671 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 5769 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл