Витамин A нүдний эрүүл мэндэд дутагдаж болшгүй элемент болно. Витамин A нүдний эрүүл мэндэд тустай исэлдлийг эсэргүүцэгч эд β-улаан лууван агуулагддаг. Улаан лууван идэх нь витамин A нөхөх сайн арга болно. Үүнээс гадна бөөрөнхий байцаа зэрэг хүнсний ногоонд витамин A элбэг агуулагддаг. Хүний биед витамин A дутагдвал хараа муудах аюултай.

Өргөст ногоо /Бууцай/
Өргөст ногоо нь зарим нүдний өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй байдаг. Өргөст ногоонд нэг төрлийн шар биет гэх эд бодис агуулагддаг нь нүдний болор цайх өвчин ба шар толовны урвалаас сэргийлдэг байна.

Тахианы өндөг
Тахианы өндөг нь нүдэнд маш сайн нөлөө үзүүлдэг. Олон төрлийн нүдний өвчнөөс сэргийлэх эд агуулагдаж байдаг бөгөөд нүдний хараа сайжруулахад тустай байдаг аж.

Брокколи
Брокколи нь хараа сайжруулах ба нүдний болор цайхаас сэргийлэх үйлчилгээтэй. Брокколид агуулагддаг шар биет эд ба эрдэнэ шишийн шар гэх улаан луувангийн төрлийн бодис нь нүдэнд их тустай бөгөөд нүдний эсийн чөлөөт бүлэг даралтад учрахаас хамгаалдаг.

Хар шоколад
Хар шоколаданд агуулагддаг химийн нийлмэл бодис нь нүдний цусан судсыг хамгаалах үйлчилгээтэй бөгөөд үүний улмаас нүдний эвэрлэг бүрхэвч ба болорлог цогцыг бэхжүүлдэг байна.
Сануулахад зөвхөн цэвэр хар шоколад ийм үйлчилгээ үзүүлдэг байна.

Сармис
Сармис нь бактерийг дарах чадвартай бөгөөд олон төрлийн өвчнөөс сэргийлнэ. Хэмжээтэй зөв хэрэглэвэл хүний биед их тустай. Гэвч урт хугацаагаар хэтэрхий их идвэл нүдний өвчин үүсгэдэг байна.

Халуун ногоо
Халуун ногоог хэтэрхий их идвэл нүдэнд тусгүй. Урт хугацаагаар халуун ногоо хэрэглэснээр нийлмэл бүрхэвчийн үрэвсэл, нүдний судасны хатуурал, нүд хуурайших өвчин болон хараа муудах зэрэг өвчин эрт үүсдэг байна. Иймээс умард орны хүн урт хугацаагаар халуун ногоо удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэвэл муу нөлөө үзүүлэх боломжтой юм.
