solongonews
Хятад улс гадаадынхны нүдээр
2017-10-16 20:51
Хятад улс гадаадынхны нүдээр

Өнгөрсөн 5 жилийн  Хятадын нийгмийн өөрчлөлт хөгжлийг хамгаас илүү илэрхийлж чадах үг юу  вэ?  

"Нэг бүс нэг зам"-Belt&Road  

2013 онд та “Нэг бүс нэг  зам”-ын тухай ойлголтгүй байсан байж мэднэ. Гэтэл өнөөдөр гадаадын иргэд машин  барьж, дуугаа дуулж, 100 гаруй улс орон, олон улсын байгууллага “нэг бүс нэг  зам”-ыг сурталчлах аянд нэгдэн, “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжиж байна.  

Хятад-Европ чиглэлийн галт тэрэг- China Railway  Express

Эртний торгоны замаар  тэмээн жингээр аялдаг байсан бол “нэг бүс нэг зам”-ыг бид Хятад-Европын  чиглэлийн галт тэргээр туулдаг болсон. Ажиллаж эхэлснээр өнөөг хүртэл 5000 удаа  аялж, “Хятадад үйлдвэрлэсэн” бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадад экспортлон,  өрнөдийн авто машин, улаан дарс, сүүн бүтээгдэхүүнийг Хятадын мянга мянган ард  иргэдэд хүргэж чадсан.

"Хулсны баавгай"-н дипломат харилцаа-Panda  Diplomacy

Хулсны баавгай бол Хятад  улсын бас нэг нэрийн хуудас. Тусгай онгоцоор аялж, тансаг ордонд тухлах нь  амьтан бүхэнд тохиох аз боломж биш ээ. Дипломат харилцаанд хулсны  баавгайн хөөрхөн аашаар шийдэж чадахгүй асуудал гэж үгүй юм.    

Бумба тавих- Cupping

Риогийн олимпийн үеэр  санаандгүй олон нийтэд танигдсан Хятадын брэнд бол яахын аргагүй бумба юм.  Тамирчдын нуруун дээр гарсан дугуй улаан ором дэлхий нийтэд бумба тавиулахын ид  шидийг мэдрүүлсэн байна.

Тахиан махтай будаа- Braised chicken  rice

Хятадыг ойлгоё гэвэл  Хятадын хоолны соёлтой танилц. Бээжин нугас, тансаг зэрэглэлийн Lao Gan Ma  амтлагч, Япон, Австрали, Америкийг хүртэл байлдан дагуулсан Тахиан махтай будааг  заавал амталж үзээрэй. 


Гадаадын залуусын  анхаарлыг татдаг зүйлст мөн хурдны галт тэргээр үйлчлүүлэх, гар утсаараа  Aliрay-д холбогдох, түрээсийн унадаг дугуйгаар аялах, цахим худалдаагаар хүссэн  зүйлээ авах зэрэг орно. Хятадын ард иргэд аз жаргалтай амьдарч  байна.

Хятадын хэрэглэгч-  Chinsumer

Амьдрал сайжрахын хэрээр хилийн чанадад аялах хүмүүсийн тоо олширсон. Хятадын хэрэглэгч буюу  Chinsumer хэмээх шинэ нэршил бий болжээ. Эхлээд өөртөө 10 сая юань зарцуулах  жижигхэн зорилт тавья. 

Хятадын тухай гадаадын  иргэдийн хэлсэн эшлэлүүд үүгээр зогсохгүй. "Ханцуйгаа шамлан шаргуу  ажиллацгаая", хамтдаа илүү ихийг  бүтээе. 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл