solongonews
ӨМӨЗО-ы хурдны засмал замын ажил бүх талаар эхэллээ
2020-04-24 21:34
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зам тээврийн тэнхимээс Өвөр Монголын зүүн бүс нутагт хамрагдах хурдны засмал зам G10 Хайлар хот- Манжуур хүрэх төслийн ажил 04-р сарын 23-ны өдөр албан ёсоор эхэллээ.

        Энэ нь Өвөр Монголын үргэлжлэн бүтээн байгуулах есөн хурдны засмал замын ажил бүх талаар эхэлснийг харуулж байгаа юм.   
     Тус төслийн ажлаар 1351.9 км урт засмал замд нийт 55.68 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийх болно. Түүнчлэн 2020 онд 11.97 тэрбум юаний хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ оны ажил эхэлсэн хугацаа өнгөрсөн жилүүдийнхээс бараг хагас сарын хугацаагаар урьдчилан эхэлж байгаа юм байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл