solongonews
Чинь Ган Нидерландын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийв
2023-05-24 16:27
Чинь Ган Нидерландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Хоекстратай хэлэлцээ хийлээ.

 Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган 23-нд Бээжинд Нидерландын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Хоекстратай хэлэлцээ хийв.

 Чинь Ган хэлэхдээ "Нидерланд бол Хятад улсын Европ дахь хамтын ажиллагааны чухал түнш болох юм. Хятад улс Нидерландтай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ард түмэн, соёлын харилцаагаа гүнзгийрүүлж, зэвсгийн хяналт, кибер аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг олон талт салбарын хамтын ажиллагааг ахиулж, холбоо салгах, тасрахыг хамтдаа эсэргүүцэхийг хүсэж байна. Хятад улс Европыг иж бүрэн стратегийн түнш гэж үздэг бөгөөд Нидерланд Хятад, Европын холбооны хамтын ажиллагааны "гарц"-ын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна" гэв.

 Хоекстра хэлэхдээ "Нидерланд улс нэг Хятадын бодлогыг баримталж, Хятад улстай зах зээлийн зарчмыг баримталж, хөдөө аж ахуй, инновац зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Голландын тал Европ, Хятадын харилцааг зохицуулах гүүр, зуучлагч байхыг эрмэлзэж байна" гэлээ.

 Хоёр тал мөн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл