solongonews
Хү Чүньхуа Аргентины _рөнхийлөгчтэй уулзав
2019-03-22 19:51
Орон нутгийн цагаар 03-р сарын 19-нөөс 22-нд Аргентины нийслэл Буэнос Айрест Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа НҮБ-ын Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны дээд хэмжээний II хуралд оролцож, Аргентинд ажлын айлчлал хийж байна.

       Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа:

- Хятадын тал олон талт үзэл, НҮБ-аар төв болгосон олон талт механизмыг тууштай дэмжинэ. Энэ хурлаар дамжин нийтлэг ойлголтод хүрч, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үндэс суурь тавихыг хүсэж байна. Хятад бол Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг тууштай дэмжигч, идэвхтэй оролцогч, хүчин зүтгэл гаргагч орон билээ. Хятадын тал өөрийн хөгжлийн үе шат, бодит чадвартаа нийцсэн олон улсын үүрэг хариуцлага хүлээж, талуудтай хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулна гэсэн байна.

Айлчлалын үеэр Хү Чүньхуа Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макритай уулзаж:

- Аргентины тал "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж байгааг Хятадын тал сайшааж байна. Үүний үндсэн дээр Аргентины талтай хамтын ажиллагааны төслийн талаар судлан ярилцаж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхайн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна. Хятадын тал хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Өмнөд Өмнөдийн хамтын зах зээлийн яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг чухалчилна гэж хэллээ.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл