solongonews
Хятад-Африкийн эдийн засаг худалдааны экспогийн ажиллагаа Кенид болов
2024-05-12 21:08
Хятад-Африкийн эдийн засаг худалдааны экспогийн ажиллагаа Кенид болов

   Хятад-Африкийн эдийн засаг худалдааны экспогийн ажиллагаа Кенийн нийслэл Найроби хотод 05-р сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд болж, Хятад болон Африкийн 200 гаруй компани үзэсгэлэнд оролцов. "Хятад, Африк хамтдаа сайн сайхан ирээдүйг бүтээнэ" уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ 3 хоног үргэлжилж, Хятад-Африкийн хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих хамтын ажиллагаа солилцооны хурал буюу Кенийн олон улсын хөрөнгө оруулалтын хурлын нээлтийн ёслол, Хятад Африкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, соёл жуулчлалыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн зөвшилцөл зэрэг сэдвээр гурван удаагийн сурталчлах, тохиролцох хуралдаан хийж, мөн Кени улсад тусгай аялалын үзэсгэлэн хийсэн байна.

Хятад болон Бурунди, Кени, Мозамбик, Руанда, Өмнөд Африк, Өмнөд Судан, Замби зэрэг Африкийн орнуудын төрийн албан хаагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэд,        НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Африк тивийн эх хуурайн чөлөөт худалдааны бүсийн нарийн бичгийн дарга нарын газар, Африкийн холбооны комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцов.

Мэдээллийн дагуу энэ удаагийн үзэсгэлэнд, механик тоног төхөөрөмж, барилгын материал, цахилгаан эрчим хүч, цахилгаан механик мэдээлэл, хөнгөн үйлдвэрлэл, био анагаах ухаан, худалдаа ложистик, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Африкийн бараа бүтээгдэхүүн зэрэг есөн талбай ажиллуулсан байна. Үзэсгэлэнд 230 компани оролцож, үүний дотор Африкийн 40 гаруй компани байгаа ба Танзани, Руанда зэрэг орноос ирсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл