solongonews
Хятадын Армийн НҮБ-ын Энхийг сахиулах зөвлөхүүдийн анхны сургалт эхэллээ
2016-11-14 20:32
БНХАУ-ын БХЯ-ны Энхийг сахиулах үйл хэрэг хариуцсан алба, БХЯ-ны Энхийг сахиулах төвөөс хамтран зохион байгуулсан Хятадын Армийн НҮБ-ын Энхийг сахиулах зөвлөхүүдийн анхдугаар удаагийн олон улсын сургалтын анги 14-нд Бээжин хотноо хичээлээ эхлүүлэв.

   Сургалтад Хятад, Швейцарь, Пакистан, Шинэ-Зеланд, Мексик зэрэг таван тивийн 22 орны 39 дасгалжуулагч багш, сурагчид оролцлоо. Энэ удаагийн сургалт хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд бүх хичээл англи хэлээр орно. НҮБ-ын Энхийг сахиулах стандарт сургалтын хөтөлбөрийн дагуу онолын суурь, зөвлөх ажил, загварчилсан сургалт гэсэн гурван хэсэгтэй. Эдгээрт энхийг сахиулах үйл ажиллагааны үндсэн зарчим, олон улсын хууль ба хүний эрхийг хамгаалах, энхийг сахиулах үйл ажиллагааны дүрэм, онц томилсон ангийн зохион байгуулалт, төлөвлөлтийн үйл явц, хямралын хяналт удирдлага зэрэг 18 хичээл багтсан байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл