
Форд, Фиат Крайслер, Тоёота зэрэг автомашины компани 08-ны өдөр мэдэгдэхдээ: Чипний хомсдолоос болж автомашины үйлдвэрлэлээ бууруулах болно гэжээ.
Гадаадын мэдээнд тэмдэглэснээр, дэлхийн автомашины үйлдвэрлэл урьдчилан төсөөлснөөс илүү хурдтай сэргэсний улмаас одоогоор автомашин болон электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид чип дутагдах хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Түүнчлэн шинэ коронавирусний халдварын нөлөөгөөр дэлхийн хэмжээнд гэрээсээ ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж, хувийн компютерийн хэрэгцээ нэмэгдснээр дэлхийн чипний үйлдвэрлэлийн чадавх хангалтгүй болов. Энэ нь мөн автомашины чип дутагдаж байгаагийн нэгэн шалтгаан болно.

Швейцарын зээлийн банкны судалгааны тайланд тэмдэглэхдээ: Сүүлийн үед чипний хангалтын асуудал автомашины үйлдвэрлэлийн хэмжээг хязгаарлаж магадгүй гэжээ. Харин автомашины салбарын хүмүүс тэмдэглэхдээ, сүүлийн үед машин тэрэгний аж ахуйн нэгжүүд эн тэргүүнд ашиг орлого нэлээд их олох боломжтой загварын машин үйлдвэрлэх болно гэжээ.
