solongonews
Дэлхийд данстай ухаантнууд
2016-02-18 17:16
Дэлхийд данстай ухаантнууд

Ма Юний бизнесийн аян

Ма Юнь 1964 онд төрсөн. 1988 онд Хан Жөүгийн Багшийн дээд сургуулийг дүүргээд 1999 онд Алибаба группээ үүсгэн байгуулсан.

2015 онд Ма Юний Алибаба группийн хамгийн их орлоготой жил боллоо. Иймд олон хүмүүс түүнийг Хятад улсын интернэт сүлжээний зах зээлийн орлогын тэн хагасаас дээш хувийг эзэллээ гэсэн яриа дэгдээд байна. Тэрээр уоики, тиdои сайтыг өөрийн өмч болгож, Алибаба кино урлагийн салбарыг хөгжүүлэн, улсын дотоодын кино урлагийн хөгжлийн шинэ арга замыг эрэлхийлж байна. Мөн Али хөгжмийн групп байгуулж, хөгжмийн чиглэлээр хөгжүүлж эхэлжээ. Дараа нь “Наньхуа өглөөний сонин”-г өөрийн өмчдөө оруулж, нихiи.сом, уiсаi.сом, 36кr.сом, тне соүеr.сn, аdснinа.сом сайтуудад хөрөнгө оруулан, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон орчин үеийн хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслээр дамжуулан өөрийнхөө үг хэлэх эрхийг бататгаж байна. Sиning.сом-д хөрөнгө оруулж хувьцаа эзэмшсэн бөгөөд уиаnтоng буухиа шууданд хөрөнгө оруулан, цахим худалдаа хийж, буухиа шуудангаар хүргэлт хийх зэргээр салбарынхнаасаа тэргүүлжээ. Мinметаlѕ Dеүеlормеnт ХХК-тай хамтран ашигт малтмалын худалдааны В2В хэрэглээний индэрийг судалсан байна.

Алибаба Хятадын Меizи гар утасны компани болон Японы SоfтВаnк группийн Sоfтьаnк Робот компанид хөрөнгө оруулж хувьцаа эзэмшсэн байна. Аnт finаnсiаl болон Английн Еzьоь, iwоса компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, интернэтээр болон хил дамнасан тооцоо хийх, бараа бүтээгдэхүүн худалдан авахад дэмжлэг үзүүлсэн байна. Харьяа компани болон Али Юний хөрөнгө оруулалтаа зургаан тэрбум юань болгон нэмэгдүүлж, олон улс хоорондын үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулж, үүлэн тооцоолуур, том дата зэрэг салбарын үндэс суурь болох мэргэжлийн судалгаанууд хийжээ. Түүнчлэн DТ эко системийн бүтээн байгуулалтад ашиглана. Мөн хандивын болон зээлийн сан байгуулж, АРР судлан бүтээгчид, хандивын үйл ажиллагаанд зориулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Алибабагийн нэг өдрийн худалдааны хэмжээ 91 тэрбум 217 сая юаньд хүрчээ. Энэ нь 2014 оныхоос 60 хувиар нэмэгдэж, Алибабагийн худалдааны түүхэнд өнгө гэрэл нэмсэн юм. Алибабагийн эко систем байгуулан, цар хүрээгээ өргөжүүлэхийн тулд Ма Юнь 100 гаруй тэрбум юаний хөрөнгө зарцуулж, интернэт сүлжээний хөгжил дундаас боломж хайж байгаа бөгөөд олон салбарын удирдагч, ахлагч болж, гадаад руу хөгжиж байна.

Ли Яньхуны амжилт

Ли Яньхун Шаньси мужид төрсөн. Бага насандаа Ши жүжигт дуртай байсан тэрээр дунд сургуулиасаа эхлэн өөрийн гэсэн зорилготой болжээ. 1987 онд Бээжингийн Их Сургуульд элсэн орсон. 1991-1999 онд гадаадад суралцаж, мэргэжил дээшлүүлсний дараа буцаж ирээд Ваidи компанийг үүсгэн байгуулж хайлтын системээр дэлхийд хоёрдугаар эгнээнд, Хятадад нэгдүгээрт жагссан байна.

2015 онд Хятад улсаас “Интернэт +” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд интернэт мэргэжлээр ажиллаж байгаа бизнесмэнүүд дундаа хамгийн амжилт гаргасан нэгэн жил болно. Үүнд Ли Яньхун энэ нэгэн жилд дараах амжилтад хүрчээ. Тэрээр Ваidи компаний дотоодын ажлаа сайжруулан, гадаадтай стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх, О2О, интернэт банк санхүүгийн үйлчилгээ, автомат мэргэжил зэрэг талаар амжилтад хүрч, 2015 оны эхний гурван улирлын орлогын хэмжээ нь долоон тэрбум 618 сая ам.долларт хүрч, өнгөрсөн жилийнхээс 36.25 хувиар нэмэгдсэн байна.

2015 оны эхний улиралд Ваidи компани үйлчилгээний болон ажлын багаа нэгтгэж мобил болон шинэ үйлчилгээний, хайлтын үйлчилгээний баг гэсэн гурван баг болгожээ. Тийнхүү өндөр үр бүтээмжтэй ажиллаж, мобил интернэтийн хөгжлийн цаг эринд улам сайн үйлчилгээ үзүүлж байна. Мэргэжлийн салбарт Мiсrоѕоfт компанитай хамтран ажиллаж, Хятадын зах зээлд Windоwѕ 10 Мiсrоѕоfт Еdgе Вrоwѕеr-ийг дэлгэрүүлсэн бөгөөд хайлтын системийг ьаidи болгон өөрчилсөн. Аялал жуулчлалын үйлчилгээний талаар Стriр, qиnаеr-тай хамтран ажиллаж, хувьцаа эзэмших, хөрөнгө оруулах зэрэг арга хэлбэрээр дамжуулан Хятадын аялал жуулчлалын интернэт үйлчилгээний зах зээлийг өргөжүүлэв. Интернэт банк санхүүгийн салбарт Төв банктай хамтран Ваiхin банкийг үүсгэн байгуулж, “Интернэт + банк санхүү” үйлчилгээний арга маягийг судлан бүтээсэн байна. Банк, санхүүгийн үйлчилгээний баг / FSG / байгуулж, хэрэглээний банк санхүү, тооцоо хийх үйлчилгээ, интернэт үнэт цаасны үйлчилгээ зэргийг нэгтгэн хүргэлтийн үйлчилгээ, зочид буудлын урьдчилсан захиалга, захиалгын такси дуудлага, хэрэглээний үйлчилгээ зэрэг салбаруудад Ваidи интернэт тооцоо хийх үйлчилгээг ашиглавал бэлэн мөнгө буцаах зэрэг арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн. 2015 оны эцсээр Ваidи компани автомат үйлчилгээний баг байгуулж, ирээдүйд автомат жолооны авто машин үйлдвэрлэх мэргэжлийн хөгжил болон зах зээлд стратегийн дэмжлэг үзүүлэх болно.

2015 онд Ли Яньхун эргэлтийн замаар аялж, төмөрлөгийн үйлдвэрийн салбар болон О2О үйлчилгээг хөгжүүлэх талаар зураг төсөлтэй ажилласан. Үүнд Iмуоихin.сом, Таьооlа, автобус 16w ifi, еdаiхi.сом, Ваiхing сайт, И ьеr снinа зэрэг сайтуудад хөрөнгө оруулав. Тэрээр хэлэхдээ:

- О2О үйлчилгээний арга хэлбэр хөгжлийн анхан шатандаа байгаа бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалтаар сая амжилтад хүрч чадна гэжээ.

Интернэтийн гайхамшгийг тулан боссон Ма Хуатэн

еnсеnт” интернэтийн үйлчилгээний компаний хувьцаа эзэмшсэн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Ма Хуатэн 1971 онд Гуан Дүн мужийн Шань Төү хотод төрсөн. 1993 онд их сургуулиа төгсөөд цахилгаан холбоо ба интернэтийн салбарт 10 гаруй жил ажиллажээ. 1998 онд найз Жан Жыдүнтэй хамтран “Теnсеnт” интернэтийн үйлчилгээний компанийг үүсгэн байгуулав.

2015 он интернэт, цахим худалдаа зэрэг дэвшилтэт технологийн салбарын хөгжилд амжилтаар дүүрэн нэг жил боллоо. Улсын дотоодод, мөн олон улсын хэмжээнд интернэт үйлчилгээний салбарт өөрийн орон байраа олж хөгжсөн байна. Хятадын хэмжээнд интернэт үйлчилгээний салбарын томоохон бизнесмэнүүдийн дундаас Ма Хуатэнг танихгүй хүн гэж алга. Өдөр бүр 800 сая гаруй хүний хандалттай байдаг “Теnсеnт” компанийг үүсгэн байгуулсан. 2015 он Ма Хуатэн болон түүний “Теnсеnт” интернэтийн үйлчилгээний компанид хөгжлийн боломж авчирсан амжилтаар дүүрэн он боллоо. Тус компани нь 2015 оны эхний гурван улиралд зургаан тэрбум 982 сая ам.долларын орлоготой, энэ нь улиралд дунджаар 30 хувиар нэмэгджээ.

Хөрөнгө оруулалтын талаар:

Нэг. “Теnсеnт” интернэтийн үйлчилгээний компани нь ьiтаито, rеnrеnсне зэрэг компанид хөрөнгө оруулж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнчлэн авто машин болон хуучин авто машины цахим худалдааны салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлжээ.

 Хоёр. “Теnсеnт” кино урлагийн компани нь интернэтийн олон ангит киног хөгжүүлж, кино урлагийн салбарт хөрөнгө оруулав. Улмаар брокер, жүжигчин зэргийг бэлтгэх тал дээр анхааран ажиллаж, NВА-тай хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн. Түүнчлэн NВА-ийн Хятад дахь дижитал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах эрхийг авчээ.

Гурав. ТСL групптэй хамтран ниаn.тү, Роскет Gемѕ-тай хөрөнгө оруулах хамтын ажиллагаанд нэгдсэн ойлголтод хүрч, хувьцаа эзэмших эрхийг авсан. Улсын дотоодод хамгийн эрэлттэй интернэт тоглоом болох “WеFirе”-ийг олон улсын зах зээлд гаргажээ.

Дөрөв. Хятадын өмнөд бүс дэх хамгийн том үүлэн тооцоолуурын төв болох Хятадын Теnсеnт үүлэн тооцоолуурын дата төвийг байгуулан ашиглалтад оруулсан. “Стандарт WiFi”-г судлан бүтээх, Хайнань мужийн “Ухаалаг Хайнань” төслийн бүтээн байгуулалт зэрэг тал дээр томоохон амжилт гаргасан бөгөөд олон түмнээс өндөр үнэлгээ хүртсэн.

Нобелийн шагналтан ТҮ Юуюу

Тү Юуюу 1930 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Жэ Жян мужийн Нин Бө хотод төрсөн. Хятадын хятад эм эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, тэргүүлэх судлаач.

Тү Юуюу бол Хятадын орчин үеийн анагаах ухааны судалгааны салбарын хамгийн онцгой, гайхалтай содон цэцэг юм. Тэрээр 2015 оны аравдугаар сарын тавны өдөр Шведийн Стокгольм хотын Каролинска Хүрээлэнд Нобелийн шагнал хүртлээ. Тү Юуюу бол энэ шагналыг хүртсэн анхны хятад хүн, түүхэнд энэхүү шагналыг хүртсэн арван хоёр дахь эмэгтэй.

Хятад эм зүйч, Хятадын хятад эм эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Тү Юуюу урт хугацааны туршид анагаах ухааны судалгааны салбарт шаргуу ажилласан. Өөрийн биеэ үл хайрлан хичээн зүтгэж, шинжлэх ухааны хүнд бэрх сэдвийг судлан шинжилж, дээд түвшний олон амжилт гаргасан. Улмаар уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, техниктэй уялдуулах нь эм эмнэлгийн шинэ бүтээл бий болгоход тустай. Тү Юуюу Нобелийн шагнал хүртсэний утга учир  судалгааны энэхүү арга замыг нотолсонд оршиж байгаа юм.  

Тү Юуюу бол та бидний эрүүл мэндэд асар их нөлөө гаргасан бахархаж хүндлэхгүй байхын аргагүй агуу хүн. 1969 оны нэгдүгээр сард Хятадын хятад эм эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн судалгааны багийн ахлагчийн хувиар Хятадын хумхаа өвчний эсрэг шинэ эм гаргах “523 төсөл”-д оролцож ажиллав. 46 жилийн дараа Тү Юуюу артемисининийг илрүүлэн, хумхаа өвчнийг эмчлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан Нобелийн шинжлэх ухааны шагнал хүртсэн Хятадын анхны эрдэмтэн боллоо.

Тү Юуюу артемисинийг илрүүлж, дэлхийн олон сая хүний амь насыг аварсан гавьяа зүтгэл уулнаас өндөр уснаас гүн.

Тү Юуюу:

- Миний мөрөөдөл бол эрт дээр үеийн хятад эм эмнэлгээр хүн төрөлхтний эрүүл мэндийг дэмжиж, дэлхийн бүх хүмүүс хятад эм эмнэлгийн сайн тал, давуу талыг олж хүртэхийг хүсдэг. Хожим хойшдын судлаачид уламжлалт анагаах ухаанаас улам олон ухаарал авч, орчин үеийн технологитой уялдуулан анагаах ухааны шинэ нээлт хийхийг хүсэж байсан. Бидний хийсэн өчүүхэн ажил дэлхийн ард түмэнд ач тусаа өгчээ. Энэ бол маш чухал юм. Бид эрт дээр үеэс уламжилж ирсэн баялаг өв соёлтой, орчин үеийн шинжлэх ухаан ч тасралтгүй хөгжиж байна. Орчин үеийн аргаар эртний зүйлээ дахин судалж таних нь бидний үеийн болон хойч үеийн судлаачдын хүлээх ёстой үүрэг хариуцлага. Улам олон эм бэлдмэл бүтээж хүн төрөлхтөнд үйлчлэх нь бидний үүрэг хариуцлага юм гэлээ.

Тү Юуюу-ийн эмчилгээний үнэ өртөг, хүн төрөлхтний эрүүл мэндэд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй Хятадын эм эмнэлгийн салбарын судалгааны тогтолцоонд шинэ санаа оноо өгсөн юм. Түүний Нобелийн шагнал хүртсэн явдал нь Хятадын шинжлэх ухаан техникийн дэвшил, хятад анагаах ухаанаас хүн төрөлхтний эрүүл мэндийн салбарт асар их хувь нэмэр оруулсныг, мөн энэ нь Хятад улсын ерөнхий хүчин чадал, олон улс дахь нөлөөлөх хүч улам дээшилж буйг харуулсан.

Тү Юуюу-ийн эмчилгээний үнэ өртөг, хүн төрөлхтний эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулсан. Тэр бол хүн төрөлхтний эрүүл энхийн элч, аврагч од юм.

Найруулагч: Т.Шинэцэцэг Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл