solongonews
Галт тэргээр аялах зорчигч огцом нэмэгдэв
2021-07-13 20:59
Галт тэргээр аялах зорчигч огцом нэмэгдэв

     Хятадын Үндэсний төмөр замын корпорацын мэдээлснээр 2021 оны эхний хагаст Хятад улсад давхацсан тоогоор нийт 1 тэрбум 365 сая зорчигч галт тэргээр аялж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 67 хувиар нэмэгдсэн байна.

Төмөр замын байгууллага цаашид зорчигч тээврийн үйлчилгээний чанараа дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал, хурдны галт тэрэгний маршрутыг нэмэгдүүлэх, интернэтийн билет захиалга болон буцаах цагийг сунгах, галт тэргэн дээр QR код уншуулан хоол захиалах, ахмад настайчуудад саадгүй аялах боломж олгох зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл