Бүсгүй хүнд өгөх 100 зөвлөгөө - 3
2015-12-28 18:21
Энэ өдрийн мэндийг хүргэе охид бүсгүйчүүдээ. Бүсгүй хүнд өгөх 100 зөвлөгөөний маань хамгийн сүүлийн хэсгийг танд хүргэж байна
67. Чамин дотоож эмэгтэй хүнд байх ёстой. Тийм ч үнэтэй биш ч гэлээ таны биеийг чимсэн тийм дотуур хувцас. Эмэгтэй хүний дотуур хувцас, хөхөвч, трико оймс гэх зэрэг нарийн хувцасууд цэвэрхэн бөгөөд урагдаагүй байх ёстой гэдгийг анхаараарай.
68. Бугуйн цаг байхгүй бол өөртөө худалдаж аваарай. Маш их хэрэг болдог юм шүү.
69. Спорт хувцасыг спорт гуталтай, гоёлын хувцасыг гоёлын гуталтай тохируулж өмсөх хэрэгтэй.
70. Хэд хэдэн цүнхтэй байх нь зүгээр. Спортын цүнх, болзооны цүнх, үдэшлэгт барих цүнх гээд эмэгтэйчүүд бид ч хэрэглээ өндөртэй хүмүүс юм аа.
71. Гэрээ өдөр алгасан цэвэрлэж байх зуршил өөртөө бий болгоорой. Ингэснээр гэнэтийн зочин ирэхэд цэвэрхэн угтах нь мэдээж.
72. Гадаадын сайт, форумаас загварлаг хувцасны мэдээлэл авч байх. Ингэснээр хотын хамгийн стиллэг нь та байх нь гарцаагүй.
73. Ном сайн уншиж байх хэрэгтэй. Гадаадын уран зохиол, монгол уран зохиол гээд юу ч байсан та уншиж байвал тархи цэнэглэгдэнэ.
74. Инээмсэглэлээр үргэлж өөрийгөө чимэх.
75. Ямар ч сонирхсон залуу руугаа сээтэн хаяж сурах. Мэдээж зөв сээтэгнэх нь зөв.
76. Өөдрөг үзлээр бодлоо дүүргэхийг хичээж байгаарай.
77. Зөвхөн гэртээ самар чөмөж идэж байх. Яагаад гэдгийг нь та ойлгож байгаа байх.
78. “Атаархал, харамч болон залхуу” энэ 3 зан хүнийг хэзээ ч амжилтанд хүргэж байгаагүй.
79. Ээж эгчтэйгээ саунд орж арьсандаа чийг өгч байгаарай.
80. Алхаандаа анхаарал тавь. Хөнгөн бөгөөд цэх алхаж сурах хэрэгтэй. Гэртээ толгой дээрээ ном тавиад бэлтгэл хийж болно.
81. Цүнхэндээ хэрэгтэй бүх зүйлсээ авч явж байх. Нүүрний будаг, түлхүүр, гутал өнгөлөгч, сам, толь, салфетка, жижиг хайч, хумсны хутга/хумс хугарах үед хэрэг болдог/ , бохь,үнэртэй ус, шархны лент.
82. Магтаал хүлээн авч сурах.
83. Ямар ч үед энэ хичээл надад хэзээ ч хэрэг болохгүй гэж бодож болохгүй.
84. Найз залуудаа хэзээ ч мөнгө зээлж болохгүй.
85. Үерхээд салсан хүнтэйгээ найз болж үлдэх нь утгагүй хэрэг. Яг л “Танай нохой чинь үхчихсэн байна, би хадгалж байя” гэдэгтэй адил.
86. Эрхий хуруу ордог углаашийг оймстой өмсөх хэрэггүй, гэртээ ч мөн адил.
87. Нүдээ дандаа хар өнгөөр будалгүй нэг удаа ч гэсэн цэнхэрээр будаад үзээрэй. Их өөр харагддаг шүү.
88. Найзууддаа чин сэтгэлээсээ захиа бичиж баярлуулаарай.
89. Хэрвээ танд дүү байгаа бол чадах чинээгээрээ хамт тоглож байх хэрэгтэй.
90. 7 хоногт нэг удаа нүүрэндээ маск тавьж байх. Тарагаар маск тавихад илүү их үр дүнтэй.
91. Хайртай хүмүүстэйгээ хамт авахуулсан зургуудаа угаалгаад орныхоо хажууд наагаарай. Тэднийг хараад үргэлж урам зориг авч байх болно.
92. Таны биеийн ямар нэгэн зүйл өвдсөн бол шууд л эмч зорин очих нь зөв. Дур мэдэн эмчилж хэзээ ч болохгүй.
93. Аймшгийн кинонд дурлах хэрэггүй.
94. Далтай майк дотор хөхөвчний 2 мөрийг гаргахгүйгээр Х хэлбэрээр бэхлээд өмсөж байх.
95. Найзуудтайгаа хамт хайрын кино үзэх өдөрлөг хийгээд хамтдаа сэтгэгдлээ хуваалцаарай.
96. Таны хайрыг хүртэх эрхгүй хүнийг битгий хайрла.
97. Өглөө бүр кофе уухын оронд зөгийн балтай ус эсвэл нимбэгтэй ус ууж хэвшээрэй.
98. Өдрийн тэмдэглэл гаргаж өөрийн мэдрэмж, санаа зовсон бүхнээ бичээрэй. Өдөр бүр хөтллөх албагүй ч дараа уншихад та өөрийн алдаагаа олж харах болно.
99. Өсгийт дээр чөлөөтэй алхаж сурах.
100. Эдгээр 100 зөвлөгөө танд таалагдсан бол дор хаяж 10-ыг нь өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байгаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
