solongonews
Усны нөөцийг ашиглан хөгжиж байна
2020-12-15 17:05
Усны нөөцийг ашиглан хөгжиж байна.

“Тунгалаг ус ногоон уул бол алт мөнгөн уултай адилхан” хэмээх үзэл ойлголт Хятад улсын нийт иргэдийн сэтгэлд гүнзгий хүрч, Хятад улсын экологийн бүтээн байгуулалт дэлхийн экологийн засаглалыг ахиулахад чухал хувь нэмэр оруулжээ. Түүнчлэн  хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах, хамтдаа үзэсгэлэнт сайхан эх дэлхийгээ бүтээн байгуулахын төлөө зүтгэж буй  Хятад улсын хариуцлагатай байр суурийг харууллаа.

Хятад улсын Хэнань мужийн Гуан Шань сянь сүүлийн жилүүдэд “усны нөөцийг ашиглан хөгжих” стратеги хэрэгжүүлж, Шяо Хуан-хэ голын Гуань Шаниар урсан өнгөрөх хэсгийг бүх талаар засан цэгцэлж, чанартай хөгжлийн зорилтыг биелүүлсний зэрэгцээ экологи сайтай, ард олон жаргалтай үзэсгэлэнт сайхан нутаг болгон бүтээн байгуулжээ.

Гуан Шань сяний Шэн Вань хорооллын Хэпэн тосгоны иргэн, 50 настай Чэнь Гүөфү гэртээ хуучны маягийн унадаг дугуйгаа арчин зүлгэж байлаа. Түүний санаж байгаагаар, өнгөрсөнд энэ тосгон ганцхан шороон замтай байсан бөгөөд цас бороо орох болгонд хот орж ажил хөдөлмөр эрхлэхээр явахад унадаг дугуй нь шавар балчигт шигдэж, аргагүйн эрхэнд дугуйгаа өргөн зам туулдаг байв.

“Тяньци гүүрийг бариагүй байсан тэр үед бид бороотой өдөр барилгын ажилд явах, эсгүүл модон эдлэл, гэрийн дээвэр бүрхэх зэрэг ажилд явахдаа дугуйгаар явдаг байлаа, очиж ирэх замд унадаг дугуй явах аргагүй тохиолдолд  үүрч явдаг, манай энд өмнө нь бүгд шороон замтай байсан юм.”

Чэнь Гүөфүгийн хэлж байгаа Тяньци гүүрийг 2018 оны 11-р сард байгуулжээ. Энэ гүүр нь Шинфү гүүртэй залгалдаж, Шяо Хуан-хэ голын хоёр эргийн иргэдийн ирж очихынх нь холбоос болжээ. Чэнь Гүөфү гэрээсээ гарч галт тэрэгний буудал хүрэхэд өмнө нь 20 минут явдаг байсан бол одоо гуравхан минут зарцуулдаг болжээ. Сяний төв хүрэхэд уулдаа 30 минут явдаг байсан бол одоо ердөө тавхан минутад хүрдэг, гадагш явж ажил хөдөлмөр хийхэд тун дөхөм болжээ.

“Зам харилцаа дөхөм болж, сяний төв хүрэх, галт тэргэний буудал хүрэх зам бүгд нэвтэрсэн юм. Ингэснээр гэрээсээ 10, 20 минут орой гарсан ч ажилдаа саатахгүй хүрч чадах болсон, урьд нь илүү цаг зарцуулдаг дээрээ зам муу байлаа.”

Гүүр барьж, зам тавьсан нь Гуан Шань сянь “усны нөөцийг ашиглан хөгжих” стратеги хэрэгжүүлсний чухал алхам болов. Тус сяний намын хорооны дарга Лю Юн хэлэхдээ, Шяо Хуан-хэ голын Гуан Шань сяниар урсан өнгөрөх хэсгийн дээд урсгалаас доод урсгалыг хүртэл машин унаа нэвтрэх нийт 12 гүүр, 2 явган гүүрийг бүтээн байгуулж, голын хоёр эргийн эдийн засгийг нэвтрүүлсэн юм гэлээ.

“Хэдэн жилийн экологийн засаглалаар дамжин Гуан Шань сяний уул ус, аж үйлдвэрлэлийн нөөц болон давуу талыг бүх талаар хөгжүүлж, энэ хэдэн жилд экологи, цай, цайны мод, зүлэгжүүлэлтийн цэцэг, ногоо жимсийн тариалалтад түшиглэн бүх талаар хөгжиж чадсан юм.”

Экологи, амьдрахад таатай, голын эргэ дагуух чөлөөт цагийн үзэмжит бүс Шуан Шань сяний хотын төвд бүтээн байгуулагдсан байна. Хойшид тус сяний олон газарт усны нөөцийг ашиглан хөгжих ерөнхий стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд итгэл дүүрэн байна гэж Лю Юн хэлсэн юм.

“Гуан Шань нутаг үнэхээр тунгалаг ус, ногоон уултай болсон юм. Хамгийн төлөөлөх чанартай жишээнээс дурдахад, сам хорхой, мэлхий байгаль орчны усны маш сайн орчныг шаарддаг, хэдэн жилийн өмнө цөөрөөд харагдахгүй байсан, сүүлийн хоёр жилд аажмаар олширч байна” гэлээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл