solongonews
340 метр өндөрт байрлах шилэн жимээр аялъя
2016-07-27 15:45
Энэ сарын 28-ны өдөр олон нийтэд нээлттэй болно.

Шанхай хотын 420.5 метр өндөр Жинь Мао барилгын 88 давхарт ямар ч хашлагагүй шилэн зам тавьжээ. Энэхүү зам нийт 60 метр урттай, 1.2 метр өргөнтэй, газраас 340.6 метр өндөрт байрлах аж. Уг зам нь барилгын гадна бүтээн байгуулсан ямар ч хашлагагүй дэлхийн хамгийн өндөр шилэн зам юм байна.

Жуулчдын аюулгүй байдлыг батлахын тулд нэг удаад зөвхөн 15 хүн энэхүү замаар явж байхаар тогтоожээ. Цаг агаар сайн үед Шанхай хотын Лү Жя Зүй болон Пү Жян Мөрний хоёр хөвөөний өнгө төрхийг энэ зам дээрээс ямар ч саадгүйгээр олж харах боломжтой аж. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл