solongonews
Ван И Бандетэй уулзав
2019-09-24 22:14
Орон нутгийн цагаар 9-р сарын 23-нд Нью-Йорк хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И НҮБ-ын Ерөнхий ассемблейд оролцох үедээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Жижжани Мухаммад-Бандетай уулзав.

Орон нутгийн цагаар 9-р сарын 23-нд Нью-Йорк хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И НҮБ-ын Ерөнхий ассемблейд оролцох үедээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Жижжани Мухаммад-Бандетай уулзав.

Ван И: Өргөн олон гишүүн орон олон талт үзлийг эрчимжүүлэх тулгамдсан шаардлагын талаар дээд хэмжээнд нийтлэг ойлголттой байгаа. Ирэх жил НҮБ байгуулагдсны 75 жилийн ой тохионо. НҮБ дурсгалын цуврал үйл ажиллагаа зохион байгуулж, олон талт үзлийг хамгаалж, ганц талт үзлийг эсэргүүцэн, олон улсын үйл хэргийн явцад НҮБ-ын гүйцэтгэх үүрэг, олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяахөгжиж буй орны хамтын ашиг сонирхлыг хамгаалахыг Хятад улс дэмжинэ. НҮБ 2030оны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг чухал ажлаа болгож, онцгойлон ядуурлыг арилгах, боловсрол, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыгчухал байранд тавихыг Хятадын тал дэмжинэ. Хятад улс НҮБ-ын ажлыг үргэлжлэн бүх хүчээрээ дэмжиж, НҮБ-тай уялдаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ.

Банде: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж, Хятадын хөгжлийн аугаа их амжилтыг сайшааж байна. Өнөөгийн нөхцөлд, олон талт үзлийг баримтлах нь маш чухал юм. Аливаа улс орон бүхнийг хамаарч чадахгүй. Ямарваа орон НҮБ-аас дээгүүр байранд байж болохгүй. Ирэх жил тохиох НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойгоор боломж болгож, олон улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголт, шийдвэр зоригтой байгааг улам тод харуулахыг хүсэж байна. Дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд оруулсан Хятадын чухал хувь нэмэрт талархаж, НҮБ-ын ажлыг Хятад улс үргэлжлэн ихээр дэмжихийг хүсэж байна гэжээ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл