solongonews
Өвөр Монгол: Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорыг бий болгоно
2016-08-30 22:30
Өвөр Монгол: Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорыг бий болгоно.

        Статистикийн мэдээгээр сүүлийн жилүүдэд Өвөр Монгол нь Орос, Монгол Улстай хийсэн импорт, экспортын худалдааны нийт хэмжээ нь 2000 онд 975 сая ам.доллароос нэмэгдэж 2015 онд 5958 сая ам.доллар болж, жилд дунджаар 12.8 хувь өсөв. Өвөр Монгол нь Орос, Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээ нь Өвөр Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 46.7 хувийг эзэлж байна.
        2016 оны эхний хагас жилд Манжуур боомтын тээвэрлэлт 14.29 сая тонн хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 1.2 хувь өссөн байна. 1-7 сард Эрээн боомтоор Жэнжөүгээс Европ хүрэх 49 вагон 2208 чингэлэг, 23 мянган тонн бараа бүтээгдэхүүнийг экспортолж, өнгөрсөн жилийн мөн үеэс 201 хувь нэмэгдэв. 24 дэх галт тэргээр нийт 1048 чингэлэг, 13 мянган тонн бараа бүтээгдэхүүнийг импортолж өнгөрсөн жилийн мөн үеэс 365 хувь нэмэгдэв.
         Гадаад нээлтийн стратегийн хэрэгжүүлэлт болон гадаад бизнесийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж олноор ирж, Өвөр Монголын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний бүтцийг улам сайжруулж, Орос, Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин тасралтгүй дээшилж, хамтын ажиллагааны салбарын цар хүрээ улам өргөжин тэлэв. Мөн бараа бүтээгдэхүүн нь олон төрөл болж, хамтын ажиллагааны хэлбэр нь зөвхөн худалдаа бизнес байсан бол одоо бэлэн мөнгөний солилцоо, боловсруулах худалдаа, аялал жуулчлал, хилийн худалдаа бизнес, мэргэжлийн солилцоо зэрэг салбарт хамтран ажиллах болов. Эрээн, Манжуур хоёр том боомтод тулгуурлан Өвөр Монгол нь Орос, Монгол Улстай хил дагасан эдийн засгийн коридорыг бүрдүүлэв.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл