Орц:
Тахианы мөч, гуя- 450 гр
Нунтаг цагаан гаа- 1 халбага
Ус- 1.5 аяга
Соё соус- 3 халбага
Элсэн чихэр- 1 халбага
Солонгос халуун чинжүү- 1 халбага
Гүчүжан- 1 халбага
Гүнжидийн тос- 2 халбага
Сармис- 1 хумс
Төмс- 3 ширхэг
Лууван- 1 ширхэг
Сонгино- 1 ширхэг
Давс- тал халбага
Хар перец- 1/4 халбага
Ногоон сонгино- 3 ширхэг
Гүнжидийн үр- 1 халбага
Хийх арга:
1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж, сайтар базаад 30-60 минут амраана. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй.

