Хятад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмыг зохион байгуулах комисс XIV удаагийн Хятад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын цуврал үйл ажиллагаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх болсныг 25-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Энэ удаагийн тал нутгийн соёлын наадмын гол үйл ажиллагаа:
ХКН-ын XIX их хурал амжилттай болохыг угтан, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойн баярын хүрээнд тал нутгийн соёлыг сурталчилж, соёлын хөгжлийг түлхүү ахиулахын тулд энэ удаагийн тал нутгийн соёлын наадмын 11 үйл ажиллагааг хоёр шатанд хувааж зохион байгуулах аж.
Нэгдүгээр шат (7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд):
1. Соёл урлагийг иргэдэд зориулсан концерт.
2. “Торгоны замын дуун” Өвөр Монголын олон улсын найрал дууны наадам.
3. Тал нутгийн соёлын шинэ бүтээлийн үзэсгэлэн.
Хоёрдугаар шат (8 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд):
1. Тал нутгийн соёлын наадмын нээлтийн ёслол дахь шилдэг жүжгийн тоглолт
2. Өвөр Монголын шилдэг жүжиг, хошин жүжгийн тоглолт
3. Тал нутгийн соёлын гол сэдэвт форум.
4. Тал нутгийн яруу найраг болон уран зураг-Хятад хэлний яруу найргийн уншлагын тэмцээн.
5. Үндэсний кино үзэсгэлэн.
6. Хятадын мөрөөдөл тал нутгийн гайхамшигт түүх-Бичил кино, богино хэмжээний видео, радио нэвтрүүлгийн үзэсгэлэн.
7. Улаанмөчирийн тоглолт.
8. Хаалтын ёслол, шагнал гардуулах ёслол.
